Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй

2025/11/16

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 11-р сарын 14-нд Татварын ерөнхий газарт ажиллалаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран татварын орлогын гүйцэтгэл үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцууллаа. Тэрбээр, 2025 онд 17 их наяд 940 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 14 их наяд төгрөг төвлөрүүлсэн гээд татварын өр хураах үйл ажиллагааны явц, болон шинэчлэлийн талаар танилцууллаа. Тухайлбал, хиймэл оюун, өндөр технологи ашиглан татвар төлөгчийн бүртгэл, хамрагдалтыг сайжруулж эхэлжээ. Татварын байцаагч нар татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй талаараа онцолсон юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын шинэчлэл хийх, орлого төвлөрүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр, Татварын ерөнхий газрын шинэ удирдлага татварын реформыг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюун ашиглаж хүний оролцоо багатай, хөндлөнгийн нөлөөгүйгээр ажиллах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар хүлээсэн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, тогтолцооны шинэчлэл хийж, зөвлөн туслах үйлчилгээг төлөвшүүлэх, технологи ба тоон шинжилгээг нэвтрүүлэх, орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, НӨАТ-ын буцаан олголтын шинэчлэлийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын алба нь хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Татварын албаны бодлогыг шийтгэх төвтэй биш, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хамтран хөгжүүлэх зарчимд шилжүүлэх ёстойг онцоллоо. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халах, татварын эрсдэлийн үнэлгээг дэмжих, чадавхжуулах үйлчилгээтэй уялдуулахыг сануулав.

2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 1,6 их наядаар буурсан. Татварын албаны орлогын гүйцэтгэл 13,2 их наядаар төлөвлөснөөс үндсэндээ бараг 4,4 их наядаар бага байна. Тиймээс орлого буурсан шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг даалгав. Татварын орлогын тооцоолол, хураалт, төлөвлөлт зөрж байгаа учир шалтгааныг тогтоож, шийдэл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг албан тушаалтнуудад үүрэг болголоо. Аж ахуйн нэгжүүдийн татварын өрийн асуудлыг шийдэхдээ аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн эргэлтээс гаргалгүй уян хатан, шуурхай шийдэх, өр үүсгэсэн нь хождоггүй шударга тогтолцоо бүрдүүлэх, нэгэнт ногдуулсан татварыг төлүүлэх хөшүүрэг, торгууль, нөхөн төлбөрийн оновчтой системтэй болгох үүрэг өгөв. Хуримтлагдсан өр, авлагыг барагдуулсан татварын байцаагчийг урамшуулах буюу гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Холбоотой мэдээ

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
"Саньяа-2026": Гандболчид тэмцээнээ эхлүүллээ
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он