Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сар хүртэл байдаг

1 цаг 26 минут

Хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын халдвар өвчин болон томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь  эрс нэмэгддэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6 насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөөг хэрхэн яаж олгох талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор М.Наранпүрэв мэдээлэл өглөө.

Тэрбээр“Жил бүр томуу, томуу төст өвчний улиралд дэгддэг. 10 дугаар сарын дундаас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Хамгийн идэвхжилийн үе нь 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд амбулаториороо 13-42 мянган хүн томуу, томуу төст өвчний улмаас үзүүлдэг бол нийтдээ 1600-4600 хүн оргил үедээ 7 хоногт хэвтэн эмчлүүлдэг. Томуу томуу төст өвчин нь ганцхан төрлийн вирусээр үүсгэдэггүй. А, В хүрээний вирус реновирус, ковид sars, дээрээс нь одоо синцитиаль вирус гэх мэт олон төрлийн вирусээс өдөөгдсөн вирусын халдварт өвчин.

Эдгээр томуу, томуу төст өвчний хүндрэл нь амьсгалын замын хүнд цочмог халдвар үүсгэдэг учраас 0-5 насны хүүхдэд онцгой хүндрэл үүсгэдэг. Нийтдээ томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байдаг. Үүнээс 55 хувь нь 0-5 насны хүүхэд байна. О-5 насны хүүхдийн гол хүндрэл нь амьсгалын замын цочмог халдвар байдаг. Амьсгалын замын цочмог халдварын улмаас хүүхдүүд эмнэлэгт хэвтэх шаардлага хүндрэл их гардаг. Гол нь энэ халдварын эрсдэлтэй үе дээр 0-5 насны хүүхдийн хүндрэлээс сэргийлэхийн тулд Засгийн газраас тогтоол гарсан.  

Энэ нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед буюу 11 дүгээр сарын 1-нээс 2026 оны гуравдугаар сарын 1 хүртэл эцэг эхчүүд ялангуяа 0-6 насны хүүхэдтэй асран хамгаалагч нарт цалинтай 5 хоногийн чөлөө олгох тухай тогтоол юм.

Энэ нь ямар учиртай вэ гэвэл томуу, томуу төст өвчин нь дунджаар 3-5 хоногийн эдгэрэлтийн хугацаатай. Хэрэв томуу, томуу төст өвчний шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нь хүндэрч уушгины хатгаа болбол дунджаар 11 хоног эмчлүүлэх, эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог. Гэтэл бид урьдчилан сэргийлээд хүүхдүүд маань дулаан гэртээ асран хамгаалагчтайгаа дархлаа дэмжих эмчилгээгээ хийгээд эмчийн заавраар эцэг эхийнхээ хяналтан дотор эмчлүүлж чадвал бидний ярьж байгаачлан 3-5хоногтоо эдгэрэхээс гадна хүүхэд дахин өвчлөх эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулах боломжтой.

Эмнэлэг өөрөө халдварын орчин. Олон төрлийн вирусээр үүсгэгддэг өвчлөл нь нөгөө өвчтөнд дахин өөр төрлийн вирусын халдвар тархаах эрсдэлтэй орчин учраас нэгдүгээрт халдварлах нөгөө  талаас өвчтөн буюу хүүхэд маань эцэг эхтэйгээ илүү дулаан орчинд гэрийн нөхцөлд  зөв урьдчилан сэргийлэх нь эдийн засаг болоод үр хүүхдэд маань хамгийн чухал нөлөөтэй гэж үзэж байгаа учраас 0-6 насны хүүхдүүдээ хамгаалах гол бодлого юм.

Таван хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай.  Цалинг бүтнээр нь 100 хувь олгох цалинтай чөлөө гэсэн тогтоол. Иймээс ЭМЯ-аас дүүрэг өрх сумын эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгсөн.   Ямар эмийг эмийн сангаас бичиж өгч болох  аль эм нь хөнгөлөлттэй вэ, яаж жороо бичих вэ гэдэг нэгдүгээр чиглэл өгсөн.  Хоёр дугаар чиглэл нь эдгээр хүүхдэд өдрийн эмчилгээ хийж болно.

Амьсгалын замын өвчний үед хэрэглэгддэг өдрийн эмчилгээнд хэрэглэгдэх эмийн жагсаалт хэрхэн эмчлэх эмнэл зүйн зааврыг чиглэл болгосон. Мөн тухайн асран хамгаалагчид маань ямар хүүхдэд эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох вэ гэдэг чиглэл олгосон. Томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6 насны хүүхэд тэр дундаа зайлшгүй эцэг эхийн асран хамгаалал хяналтад байх шаардлагатай. Томуу томуу төст өвчний улмаас өндөр халууралтай удсан халуурч байгаа. Өвчин хүндэрч магадгүй эрсдэлтэй, хамгийн чухал нь өрх сум дүүргийн эрүүл мэндийн байгууллагат эмчийн үзлэгт хамрагдсан иргэдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгож болно” гэдгийг онцолсон юм.

Холбоотой мэдээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Араи Ринатай уулзлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сар хүртэл байдаг
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Ашигт малтмалын талбай дүйцүүлэн олгох асуудлыг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо
Тусгай замын автобус /BRT/ төслийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээр дэмжигдлээ
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн байна
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг ISF.mn системд шилжүүллээ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Алба хаагчид 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Араи Ринатай уулзлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он