Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын танхимын гишүүн А.К.Рахметова-г хүлээн авч уулзлаа

2024/04/25
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.25) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын танхимын гишүүн хатагтай Рахметова Асем Калашбаеваг хүлээн авч уулзлаа.
 Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцох урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлэв. 
Сенатын танхимын гишүүн Рахметова Асем Калашбаева “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалтад оролцуулах урилга илгээсэнд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын Дээд танхим болох Сенатын дарга Маулен Ашимбаевын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, Монгол Улс Казахстан Улсын чухал түнш орон болохыг тэмдэглэж, манай хоёр улс хооронд байгуулагдсан хоёр талт хэлэлцээрүүд чухал ач холбогдолтойг онцлов. Түүнчлэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ оны 10 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн нь амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашдын төр, засгийн хамтын ажиллагаа тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 гаруй жилийн хугацаанд манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр  дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжиж, манай хоёр улсын төрийн тэргүүн нарын өнгөрсөн оны 09 дүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд хийсэн уулзалтын дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев 2024 оны 10 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонд баяртай байна. Энэхүү төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын төр, засаг чухал ач холбогдол өгч байна. Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Өргөмжит консулын газрыг Монгол Улсын Баян-Өлгий аймагт байгуулах казахстаны талын хүсэлтийг монголын тал хүлээн авч, зөвшөөрч буйгаа илэрхийлж, энэ 2024 оны 01 дүгээр сард ноот бичиг хүргүүлсэн болохыг дурдлаа.
 
Сенатын танхимын гишүүн Рахметова Асем Калашбаева “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалт амжилттай болж буйд баяр хүргэж, талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдагт санал нэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

ЗТЯ: Ирэх таван жилд 4 боомтыг төмөр замаар холбоно
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
"Алтан цом"-ын барилдаанд “М-Си-Эс Энержи”, “Апу скайтел” багууд хоёр дахь ялалтаа авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗТЯ: Ирэх таван жилд 4 боомтыг төмөр замаар холбоно
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
"Алтан цом"-ын барилдаанд “М-Си-Эс Энержи”, “Апу скайтел” багууд хоёр дахь ялалтаа авчээ
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна
АТГ: Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв
ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он