Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ц.Элбэгдорж "хүүхдүүдийн үйлдэл"-д дургүйлхэв

2024/04/25
             ЦЕГ-аас өнөөдөр 12:00 цагт мэдэгдэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Ачит Ихт” компанийн хэргээр яллагдагчаар татсанаа мэдэгдсэн. Үүний дараахан яллагдагч болоод байгаа экс Ерөнхийлөгч “Х”-ээр дамжуулан байр сууриа илэрхийлж, эцэслэн шийдэж, хэрэгсэхгүй болгосон хэргийн араас явж буй хууль хяналтын байгууллагынхан нэр нүүрээ алдаж буйг шүүмжиллээ. Тэрбээр улсаа хөлдөө чирсэн нэгний захиалгаар хүүхдүүд элдвийн юм хийж буйд дургүйлхсэнээ ний нуугүй илэрхийлэв.


Сануулахад, “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс “Еөөк” Ц.Элбэгдоржийг ээлжит “Авлигын загалмайлсан” эцгээр нэрлэж, буруутгаснаас хойш тэдний хооронд хүчтэй маргаан дэгдээд байгаа. Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан хэрэг нь Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордтой холбоотой. Аудитийн шалгалтаар эксийн хамаарал бүхий “Ачит Ихт” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн журамд заасан олон заалтыг үл хэрэгжүүлсэн гэх дүгнэлт гарснаар авлига, хээл хахуулийн хэрэг сөхөгдөөд байгаа юм. Аудитын шалгалтын тайлангийн дүгнэлтийг бүрэн эхээр нь доорхоос харна уу! 
ДҮГНЭЛТ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитыг дараах 4 зорилтын хүрээнд төлөвлөж хэрэгжүүлсэн бөгөөд аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан эсэхэд хийсэн дүгнэлт;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн худалдан авах ажиллагааг төлөвлөж, зохион байгуулаагүй байна.
  • Гүйцэтгэх удирдлагууд худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталж ажиллаагүй байна.
  • Агуулахын үлдэгдлийг зохистой түвшинд хянаж нөөцийг тооцохгүйгээр худалдан авалт хийж, ашиглалтгүй болон илүүдэл хөрөнгийг бий болгосон байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн эсэхэд хийсэн дүгнэлт;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлээгүй байна.
  • Гүйцэтгэх удирдлага Зөвлөлийн шийдвэргүйгээр дур мэдэн их хэмжээний сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулж, үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл (Зөвлөл)-д Монгол Улсын хууль, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дүрэмд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна.
  • Эрдэс, баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хянуулаагүй, дүгнэлтгүй ТЭЗҮ-ийг ашиглан хүдэр боловсруулах үйлдвэрийг байгуулж, үйлдвэрлэл, туршилт судалгааны ажлыг явуулж байна.
  • Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, туршилт судалгааны ажил явуулах чиглэлээр байгуулсан газар ашиглуулах гэрээний заалтууд Газрын тухай хуульд нийцэхгүй байна.
  •  Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, туршилт судалгааны ажил явуулах чиглэлээр байгуулсан зарим гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний заалтууд хэрэгжээгүй, талууд гэрээний үүргийн биелэлт, үр дүнг тооцож ажиллаагүй байна.
  •  Хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас гэрээнд заасан нөхцөлийн дагуу үр ашгийг бүрэн хүртэж чадаагүй, ашиглалтын болон газрын төлбөрийг дутуу авсан байна. Бүтээгдэхүүн борлуулах, экспортод гаргах үнийг зохистой тогтоож, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлсэн эсэхэд хийсэн дүгнэлт;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагууд Компанийн тухай хууль болон үйлдвэрийн Дүрмийн заалтуудыг зөрчин их хэмжээний хэлцэл хийж, борлуулалтын гэрээг байгуулсан байна.
  • Зэсийн баяжмал хайлуулах болон цэвэршүүлэх зардал, молибдений баяжмалыг техникийн исэл болгоход гарах зардлыг үндэслэлгүй тогтоосон байна.
  • Хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийн шинжилгээг бүрэн хийгээгүй, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулаагүйгээс хараат болон охин компанид оруулсан хөрөнгө оруулалт үр ашиггүй болжээ. ҮАГ-ГАГ/2017/01-ДА “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан 30
  • “Шим технолоджи” ХХК борлуулалтын гэрээний 9.2, 9.4 дэх заалтыг зөрчин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас худалдан авсан молибдений баяжмалын төлбөрийг бүрэн шилжүүлэхгүй өр үүсгэж байхад дахин гэрээ байгуулж, баяжмал нийлүүлэн өрийн хэмжээг нэмэгдүүлж, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 21.7 тэрбум төгрөгийн авлагыг санхүүгийн тайланд тусгасан байна.
  • Иргэн, аж ахуйн нэгжид хууль, журмыг зөрчин 1.7 тэрбум төгрөгийн хандив өгч, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр 49.8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг шилжүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах болон хөдөлмөрийн гэрээний зардалд 4.9 тэрбум төгрөгийн, нийт 6.6 тэрбум төгрөгийн үр ашиггүй зардал гаргасан байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэхэд хийсэн дүгнэлт;
  • Дотоод аудитын хэлтсийн үйл ажиллагаа дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцэхгүй байна.
  • Дотоод аудитын хэлтсийн үйл ажиллагаа бүтцийн нэгжүүдэд оршин байгаа алдаа зөрчлийг илрүүлж түүнийг засч залруулах талаар үр нөлөөтэй ажилласан боловч үйлдвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гарч болох алдаанаас урьдчилан сэргийлэх, дотоод хяналтын системийн үр нөлөөтэй байдлыг үнэлэх, дүгнэхэд чиглэгдээгүй байна.
  • Хөндлөнгийн аудитаар өгсөн зөвлөмжийн 16.3 хувийг хэрэгжүүлээгүй, тогтоосон 2 төлбөрийн актыг барагдуулаагүй байна.

Холбоотой мэдээ

ЗТЯ: Ирэх таван жилд 4 боомтыг төмөр замаар холбоно
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
"Алтан цом"-ын барилдаанд “М-Си-Эс Энержи”, “Апу скайтел” багууд хоёр дахь ялалтаа авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗТЯ: Ирэх таван жилд 4 боомтыг төмөр замаар холбоно
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
"Алтан цом"-ын барилдаанд “М-Си-Эс Энержи”, “Апу скайтел” багууд хоёр дахь ялалтаа авчээ
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна
АТГ: Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв
ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он