Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав

4 цаг 35 минут
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо 2025 оны 10 дугаар сарын 15-нд гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 45 минутад эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон талаар Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал танилцуулав.
Хуралдаанаар эхлээд Хянан шалгах түр хорооны шинжээчийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Шинжээч томилох нь түр хорооны дотоод асуудал бөгөөд  Хянан шалгах түр хорооноос томилогдон ажиллахад хөндлөнгөөс нөлөөлөх магадлалтай учир Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тус тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх горимын саналыг гаргав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэнээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн, тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.


Хуралдаанаар хэлэлцэхээр товлосон хоёр дахь асуудал нь “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох байв. Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг нь эзэмшдэг, төрийн өмчийн оролцоотой, Монгол Улсад бүртгэлтэй тус хуулийн этгээдийн мэдээллийг сонсохоор хоёр удаа албан тоот хүргүүлсэн боловч тухай бүр Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн болохыг О.Батнайрамдал дарга гишүүдэд дэлгэрэнгүй уншиж танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, С.Зулпхар, Э.Болормаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдаваа, П.Ганзориг нар тодруулга хийж, холбогдох байр сууриа илэрхийллээ.




Гишүүдийн тодруулсны дагуу “Оюу Толгой” ХХК Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзсантай холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох албан тушаалтан хариулт өгсөн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.8-д Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхэд “...чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль тогтоомжийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, бусад баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох...” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “...Түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” хэмээн нарийвчлан зохицуулсан байдаг. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...Энэ хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь Улсын Их Хурлын хяналт шалгалтыг тасалдуулсан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.25-д заасан парламентыг үл хүндэтгэх үйлдэл гэж үзэн Төрийн албаны тухай хууль, эсхүл Зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ...” заасан байдаг байна.





Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд ямар ч нөхцөлд Монгол Улс Оюу толгой төслийн талаар нэгдсэн байр суурьтай байгааг тодотгож,  Хянан шалгах түр хороо дараагийн удаа “Рио Тинто” компанитай уулзалт хийх, “Онтрэ” ХХК-тай холбоотой асуудлаар холбогдох талуудтай мэдээлэл солилцох, ойлголтоо нэгтгэх, холбогдох ажлын хэсгүүдтэй мэдээллээ дахин солилцох зэрэг саналыг гаргаж байв. Түүнчлэн  Хянан шалгах түр хорооны төлөвлөгөө боловсруулж батлах, стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх талаар ойлголтоо нэгтгэх шаардлагын талаар гишүүд хөндөж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар “Аливаа харилцаа эрх тэгш, харилцан ашигтай байх ёстой. Харин энэ төсөл дээр эрх тэгш, харилцан ашигтай байх зарчим алдагдсан учраас Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулахаар шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо эрх тэгш, харилцан ашигтай байлгах зарчмыг хэрэгжүүлэхээр, үүнтэй уялдсан шийдвэрийг бүхий л түвшинд гаргуулах чиглэлээр идэвхтэй ажиллана” хэмээсэн.


Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улс ямар ч нөхцөлд нийт 3.5 сая иргэнийхээ хамаарал, эзэмшил бүхий Оюу толгой төслийн асуудлаар нэгдмэл байр суурьтай байдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал цохон тэмдэглээд “Хянан шалгах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах хүрээнд бид бүх талын байр суурийг сонсох үүрэгтэй. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт хамаарч буй бүх байгууллага, холбогдох талуудыг хуралдаанд оролцуулж, мэдээллийг сонсож байгаа. “Оюу Толгой” ХХК хуралдаанд оролцож, мэдээллээ танилцуулснаар Хянан шалгах түр хорооны гишүүдийг тэнцвэртэй мэдээлэл авах боломж бүрдэх юм” хэмээгээд хуралдааныг хойшлуулж буйгаа мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриалжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийн талаар зөвлөлдлөө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацаад байна
Сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриалжээ
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
ДЦС-5 төсөл: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэнэ
Солонготын даваанд цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн байна
ЗГ: Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он