Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ХХНББХ: Улсын Их Хурлын гишүүдээс Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцэв

6 цаг 58 минут
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 14-ний хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд нараас Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулсан бөгөөд багш, эмч нарын цалин хөлс, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд тодорхой эх үүсвэр тавих талаар Засгийн газарт чиглэл өгөх асуудал хэлэлцэх тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын тавьсан саналыг Өргөдлийн болон Төсвийн байнгын хороод ирэх долоо хоногт хамтран хэлэлцэх тул мэргэжлийн байнгын хорооны шийдвэртэй уялдуулан авч үзэх нь зүйтэй гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоолын хүрээнд орон нутгийн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байсныг 2024 оны 102 дугаар тогтоолоор “амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн байх” гэсэн халамжийн шалгууртай болгосон нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зорилго, зарчим, зохицуулалттай зөрчилдөж байна гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа үзжээ. Иймд тэрбээр Боловсролын сайдад хандан асуулга тавьж, суралцагчийн хөнгөлөлт эдлэх боломжийг өрхийн орлогын шалгуураар хязгаарлан ялгаварлал, тэгш бус байдал үүсгэсэн, боловсролын хүртээмжийг алдагдуулсан, хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар, элсэлтийг бууруулж, төвлөрлийг сааруулах бус хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжсэн, бодлогын залгамж холбоог алдагдуулсан шийдвэр болсон гэх үндэслэлээр уг зөрчлийг арилгаж байгаа эсэх, мөн 2022-2024 онд орон нутгийн дээд боловсролын байгууллагад суралцсан суралцагчдад олгосон хөнгөлөлт, хамрагдсан оюутны тоо, 2025 оноос хөнгөлөлтөд хамруулаагүй суралцагчдын судалгаа, түүнд төлөвлөгдсөн санхүүжилтийг юунд зарцуулсан талаар асуулгадаа дурджээ.
Дээр дурдсан 2024 оны 102 дугаар тогтоолыг Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор хүчингүй болгож, “Дээд боловсролын cургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх жyрам”-ыг шинээр баталсныг Боловсролын сайд П.Наранбаяр асуулгын хариундаа дурдаж, тус журамд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит cургaлтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх aсуудлыг тусгасныг мэдээлэв. Түүнчлэн “Дээд бoловсpoлын тухай” xуyлийн 4.1.7-д “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэж дээд боловcролын cургалтын байгууллагын сyралцaгчийн сурлагын амжилт, төлбөрийн чадамжийг тооцож төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөхийг” хэлнэ гэж тодорхойлсон талаар танилцуулав.
Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2022-2024 онд нийт 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд үүнд нийт 7346 оюутан хамрагджээ. 102 дугаар тогтоолын дагуу 2024 онд 1853 суралцагчид 362 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна. Журам хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү хөнгөлөлтөд тусгайлан төсөв батлагдаж байгаагүй бөгөөд Боловсролын зээлийн сангийн хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлж байжээ. Харин 2025 онд дээрх хөнгөлөлтийг санхүүжүүлэхэд зориулан 5.0 тэрбум орчим төгрөгийн төсөв батлагджээ.
Боловсролын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шинэчлэгдэн батлагдсан журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тулгарч буй асуудлуудыг хэрхэн тусгасан тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн зээлээр гадаад, дотоодод суралцагчид гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаа, биелүүлээгүй бол ямар хариуцлага тооцож буй талаар асууж хариулт авсан юм. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн БЗС-д хүсэлт ирүүлсний дөрөв нь тэнцэж, хөнгөлөлт эдэлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулж, шалгуур, шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хяналтын тоо, хязгаарлалт тогтоохгүйгээр хөнгөлөлт олгож байгаа болон алагчлан ялгаварласан зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм. Мөн тэрбээр БЗС-гийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулсан болон олон мянган зээлдэгч нарт мэдээлэл хүргэх ажлыг явуулж буй тухай танилцуулаад, дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцагчдын эргэн төлөлт 97.0 хувьтай байгаа гэсэн юм. Жилд 250 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаагийн 33 тэрбумыг өмнө олгосон тэтгэлгийг эргэн төлөлтөөр олгох даалгавартайгаа сайд танилцуулж, энэ сарын байдлаар 10 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байгааг мэдээлэв. БЗС-гийн зээлдэгч сургуулиа төгсөж ирээд орон нутагт гурван жил, нийслэлд таван жил ажиллах журамтайг Боловсролын яамны мэргэжилтэн Д.Ганцэцэг танилцуулж, гэрээгээ зөрчсөн тохиолдолд авсан нийт санхүүжилтийг буцаан төлүүлэх ажиллагаа явуулдаг гэсэн тайлбар өгөв.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политекникийн коллежид суралцагчид хөнгөлөлт, тэтгэлгээс орхигдоод байгааг онцолж, хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан хүртээмжтэй олгох, мөн багшийн нэг хүүхдийг эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулах хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж, Боловсролын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах БЗС-гийн шинэчилсэн журмын хэрэгжилт, санхүүжилтийн хэдэн хувь нь гадаадад суралцагчдад, хэдэн хувь нь дотоодын их, дээд сургуульд суралцагчдад ногдож буйг болон эргэн төлөлтийн төлөвлөгөө, түүний биелэлт, мөн багшаар суралцагчдын төлбөрийн хөнгөлөлтийн талаар асууж, хариулт авав. Энэ оны наймдугаар сарын байдлаар БЗС-д 13,3 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаагийн 2.5 тэрбум нь дотоодын хөнгөлөлттэй зээлээс, 8.4 тэрбум нь оюутны хөгжлийн дотоод зээлээс, 2.6 тэрбум нь гадаадад суралцагчдад олгосон зээлээс тус тус оржээ. Гадаадын болон дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгож буй БЗС-гийн санхүүжилтийн харьцаа 70/30 байгааг сайд танилцуулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд БЗС-гийн зээлийг нэг гэр бүлийн хүмүүс, ах дүү, хамаатан саднаараа авчихсан байгаа нь шууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай хамааралтай гэдгийг онцолж, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсээс тухайн санхүүжилт олгож байх үеийн ханшаар тооцож төлбөр нэхэмжлэх, гэрээний үүргээ биелүүлсэн байсан ч зээлийг урт хугацаанд заавал буцааж төлүүлдэг байх зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. 2025 онд шинэчилсэн дээд боловсролын санхүүжилтийн журмаар зээлийн эргэн төлөх хугацааг 10 жил байсныг 20 жил болгож уртасгасныг Боловсролын сайд мэдээлж, нэг гэр бүлийн нэгээс олон хүүхэд зээл авч болохгүй гэсэн зарчим хэрэгжүүлбэл хүний эрхийн зөрчил үүснэ гэдгийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос анхааруулсан тухай дурдсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоол бол Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд орон нутагт ялангуяа инженерийн боловсролыг дэмжих, цаашдаа олон мега төслүүд хэрэгжүүлэхэд боловсон хүчний бодлогыг хангах зорилгоор гаргасан, орон нутагт технологийн гурван сургууль байгуулах тухай шийдвэр гэдгийг тайлбарлаад, тогтоолын хоёрдугаар заалтаар орон нутгийн төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосныг онцлов. Энэ тогтоолыг 2021-2023 онд хэрэгжүүлээд, 2024 оноос БЗС-гийн журамтай хольж хутгасан нь төрийн бодлогын уялдаа холбоогүй, залгамж чанаргүйгээс болсон зүйл гэдгийг тэрбээр дурдаж, Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор хүчингүй болгосон дээрх шийдвэрийг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ шаардлагын үүднээс өөрийнх нь тавьсан асуулгад Боловсролын сайд П.Наранбаяраас өгсөн хариултыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх горимын санал гаргаж, санал хураалгасан боловч түүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос мөн Боловсролын сайдад хандан тавьсан Боловсролтой монгол хүний баталгааг хангах талаарх асуулгын хариуг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан боловсрол эзэмших талаарх иргэдийн эрх хэрхэн хангагдаж байгаа болон боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, хөтөлбөрийг шинэчлэхийн тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа, эрдэм боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөв, санхүүгийн ямар бодлого, зарчим баримталж буй, мөн багш нарын цалин, урамшуулал, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд ямар арга хэмжээ төлөвлөж буйг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд асууж, асуулга тавьсан байна.
Боловсролын сайд П.Наранбаяр төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллага, тэдгээрт суралцагчдын тухай тоон мэдээллүүд, өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн нэг суралцагчид олгох хувьсах зардал, түүнийг тооцох аргачлал, итгэлцүүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн суралцагчдын хувьсах зардлыг тооцох итгэлцүүрийг байршил болон төлбөрийн хэмжээнээс хамаарах байдлаар баталсныг танилцуулсан юм. Төлбөргүй болон 1.0 сая хүртэл төгрөгийн төлбөртэй бол 1.0-ээр, 1.0-5.0 сая хүртэл төгрөгийн төлбөртэй бол 0,6-гаар, 5.0-10.0 сая төгрөг хүртэл төлбөртэй бол 0.5-аар, 10.0 саяас дээш төгрөгийн төлбөртэй бол 0 буюу хувьсах зардал олгохгүй гэсэн итгэлцүүрийг хэрэглэж байгаа аж. Мөн холбогдох журамд ялгаатай хэрэгцээтэй суралцагчийг тэгш хамран сургахтай холбоотой шалгуурыг баталж, үүнийг болон үр дүнгийн үнэлгээг үндэслэн гүйцэтгэлийн үр дүнг санхүүжүүлэх хувь хэмжээний төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 189 сургуулиас 166 сургуульд хувьсах зардал олгосон байна. Мөн Засгийн газрын 2024 оны 53 дугаар тогтоолын дагуу нэг суралцагчид ногдох хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг багтаан олгож байгааг сайд мэдээлэлдээ дурдав.
Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Ж.Галбадрах, С.Эрдэнэболд нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, эдгээрийг хангахад зориулагдаж байгаа зардал, санхүүжилт, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахад гарч буй хүний эрхийн зөрчлийг арилгах, багш нарын цалин урамшууллыг нэмэх, ипотекийн зээлд хүртээмжтэй хамруулж, тогтвор суурьшлийг хангах, энэ талаар Засгийн газрын холбогдогдох сайд нар ойлголтоо нэгтгэж ажиллах, цалинг ямар шатлалаар, ямар хугацаанд нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж асуусан юм. Мөн англи хэлний багшийн хүрэлцээ, сурагчдын тэгш боломжийг хангах, багш нарын тав, гурван жилийн тэтгэмжийг хуулийн дагуу олгох, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг өгөх, тэтгэвэрт гарсан 117 багшийн 36 сарын тэтгэмжийг олгох зэрэг тодорхой асуудлуудаар хариулт авч, бүх нийтийн боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгох тухай, мөн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын задаргаа, бүтцийн тухай хөндөн ярьсан юм.
Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын ирэх жилийн төсвийн төсөлд тус салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, 1.4 их наяд төгрөг болгохоор тусгасныг дурдаж, багш нарын үндсэн цалингийн хэмжээг 25 хувиар өсгөн, 1850 мянган төгрөг болгож, улмаар 2026 онд 2.5 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Хамгийн гол нь эх орноо нэгдүгээрт тавьдаг, ээж, ааваа энэрэн хайрладаг, гэр бүл, үндэсний уламжлалаа хүндэтгэдэг, бусдад элбэрэлтэй, аз жаргалыг ойлгодог монгол хүмүүсийг бий болгохын төлөө сургалтын хөтөлбөрийг чиглүүлж байгаагаа өгүүлж, үүнийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж, хамтран ажиллахыг хүссэн юм.
Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд боловсролын асуудлаар улс төржиж болохгүйг тэмдэглээд, тойргийнхоо хүүхдүүдэд хоёр жил дараалан захидал бичихэд эхний жилд хүүхэд хамгаалал, сургуулийн орчны аюулгүй байдлын асуудлыг чухалчилсан хариу ирүүлж байсан бол дараагийн удаад багшийнхаа цалин, хөлсийг нэмүүлэх асуудлыг нэгдүгээрт тавьсан байсныг танилцуулсан юм. Багш нарын 60 хувь нь зургаан жилийн хугацаанд ажлаа өөрчилж байгааг, мөн хэмжээний багш нар 1.0 сая төгрөгөөс доош цалин авч байгааг, сургалтын чанар хот, хөдөөгийн сургуулиудын хооронд 2-8 дахин ялгаатай болсныг тэрбээр дурдаж, Монгол Улсын хөгжил дэвшлийн гол дархлаа бол боловсрол гэдгийг чухалчлан сануулсан юм. Талбай дээр хүйтэн цементэн хавтан дээр картонон цаас дэвсээд сууж байгаа багш нарын 70-80 хувь нь эмэгтэйчүүд гэдгийг тэрбээр анхааруулж, багш нарын цалин хөлсийг нэмэх боломж санхүүгийн чадамж Монгол Улсад бүрэн байгааг олон нийт нэгэнт ойлгосон гэдгийг хэлсэн юм. Гагцхүү төсвийн үр ашигтай, эрэмбэ дараатай, тооцоолол судалгаатай бодлого, төлөвлөлт, сайн менежментийг та биднээс нэхэж, янз бүрийн хулгайд авталгүй, боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулж чадах ухаалаг төрийн бодлогыг шаардаж байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
БНХАУ-ын Нинбо хотын худалдааны танхимын төлөөлөгчид Улаанбаатар хотод бизнес уулзалт хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
ДЦС-5 төсөл: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэнэ
Солонготын даваанд цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн байна
ЗГ: Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
ЗГ: Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
ЗГ: Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
ЗГ: Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Б.Содбаатар: Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он