Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи

Хятадад 2,200 жилийн настай аварга бунхан олжээ

2024/04/25
           БНХАУ-ын Анхуй мужид хүний хараанд өртөөд байдаггүй энгийн л нэг шороон довцог хожмоо олон хүний анхаарлын төвд оржээ. Харахад зүлэг, модод бүрхсэн энгийн л нэг довцог байсныг археологичид малтлага хийж эхэлтэл энгийн довцог биш болох нь тэр дороо мэдэгдэж, эрдэнэсээр дүүрэн, 2,200 жилийн настай аварга бунхан байв.

Ингээд археологичид Хайнань дахь уг бунханыг малтаад дөрвөн жил болж байгаа гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс энэ сарын 17-нд хийсэн мэдээлэлдээ онцолсон юм. Увандун гэж нэрлэсэн тэрхүү томоохон цогцолбор бунхан нь 1.5 сая орчим мкв буюу америк хөлбөмбөгийн 280 орчим талбайтай тэнцэх эсвэл Ватикан хотоос гурав дахин том талбайтай аж. Усны шуудуугаар хүрээлэгдсэн аварга цогцолбор төв бунхан болон авсны танхим гэсэн үндсэн гурван хэсэгтэй.

Увандуны бунхан нь Чү улсын үед буюу МЭӨ475 оноос МЭӨ221 он хүртэл үргэлжилсэн Хятадын хамгийн үймээнт үе болох Дайтагч улсуудын цаг үед хамаарахыг эрдэмтэд судалгааны явцад тогтоосон талаар Хуайнань хотын захиргаанаас мэдээлсэн байна. Бунханы гадуурх том нүхийг адуу, сүйх тэргээр дүүргэж, тахилын хэсгүүдийг багтаасан зохион байгуулалттай гэж эрдэмтэд тайлбарлав.

Энэхүү зохион байгуулалтын төв нь 2,200 жилийн настай, урвуу пирамид хэлбэртэй бунхан. Дөрвөн хана нь дээрээс доош шаталсан 21 том гишгүүр бүхий байгуулалттай. Гаднаасаа дотогшоо нарийссан хэлбэртэй. Бунханг байгуулсны дараа шороо овоолж, довцог маягийн хэлбэр гаргасан бөгөөд малтлагын явцад хүрз, жоотуу, хулсан сагс зэрэг хөдөлмөрийн багаж гарч ирснээс гадна жад, зэв олон тоогоор олджээ.

Эрдэмтдийн тооцоолсноор 2,200 жилийн настай гэж буй бунханы ёроолд авсны танхимд байрлах модон байгууламж нь нэмэх тэмдэг мэт байрлуулсан есөн тасалгаатай, дээгүүр нь хулс сүлжиж хийсэн гудас маягийн зүйлээр хучжээ. Археологичид авсны танхимыг малтаж үзэхэд модон авснуудын ханан дээр 1000 гаруй ханз бичсэнийг тэмдэглэж авсан байна. Тэдгээрийг тайлж уншихад авсны байрлалыг тэмдэглэснээс гадна тасалгаа бүрийн зориулалтыг дурдсан байжээ.

Увандуны бунханаас одоогийн байдлаар мянга гаруй эд өлгийн зүйл гарч ирсний дотор хөгжмийн зэмсэг, чийдсэн модон эдлэл, хүрэл сав суулга, савх, шанага зэрэг хоолны хэрэгсэл багтаж байна.

Увандуны хэмээн нэрийдсэн энэхүү бунхан нь хүн төрөлхтний түүхэнд олж нээсэн хамгийн том, дээд зэрэглэлийн, хамгийн цогц бунханд тооцогдож байна гэж Shanghai Eye онцлов.

Гэхдээ нэг нууц үлдсэн нь энэ хэний бунхан бэ? Малтлага, судалгааны ажлыг явуулж байгаа Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын эхний байдлаар дэвшүүлсэн таамаг ёсоор эл бунхан эртний Чү улсын Каоли хааных байж болох магадлалтай юм.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос өмнө зүгт 1,100 орчим км-т орших Анхуй мужийн Хуйнань хот дахь Увандуны цогцолбор бунханы ажил өнөөдөр ч идэвхтэй үргэлжилж байгаа гэж CCTV мэдээллээ.

Холбоотой мэдээ

АТГ: Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Нэгдүгээр сард 551,740 зөрчил бүртгэгджээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Хэрэг бүртгэлтийн 3, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
Хуванцрын хог хаягдал байгаль орчинд том дарамт үзүүлж байна
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна
Нэгдүгээр сард 551,740 зөрчил бүртгэгджээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он