Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

2025/10/08
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод (2025.10.07) хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хамтарсан хуралдаан үдээс хойно 15:16 цагт 51.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг даргалан явуулав.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг бусад Байнгын хороод энэ оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 01-ний өдрүүдэд хэлэлцэж санал, дүгнэлтүүдээ ирүүлсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа нар танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн талаар, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах бодлогын хэрэгжилтийн талаар, Өргөдлийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодын хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг нэмэгдүүлэх замаар багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинтэй уялдуулах болон 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан явуулах бодлого, үйл ажиллагаа, мөн Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд төсвийн урсгал зардлыг бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасныг өөрчилж, нэмэгдүүлэн тогтоох боломжтой эсэхийг асууж, хариулт авчээ. Түүнчлэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг тус бүр 490.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар үг хэлж, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл болон Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үед Улсын Их Хурлын гишүүд улс төрийн зорилгоор буруу, ташаа мэдээлэл хийж байгааг шүүмжлэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс таван үндэслэлээр төсвийн төслийг буцааж татахыг Засгийн газарт шаардаж буйг танилцуулав. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг нэгдүгээрт, алдагдалгүй төсөв батлах бодлогын зорилтоосоо ухарсан, хоёрдугаарт, Төсвийн тухай хуульд нийцээгүй, гуравдугаарт, дунд болон богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд үндэслээгүй, дөрөвдүгээрт, нийгмийн хүлээлт шаардлагад нийцээгүй, тавдугаарт, дагалдах тооцоо, судалгаа хангалтгүй байна гэсэн үндэслэлээр Засгийн газарт төсвийн төслийг яаралтай татан авч чамбайруулахыг чиглэл болгож буй ажээ.
Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд Байнгын хороодын хуралдаанд орж ирэхгүй байгааг шүүмжилсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин Засгийн газраас санаачлан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаx тухай хууль Сангийн яамны тооцоолсноор улсын төсөвт 4.0 их наяд төгрөгийн сөрөг нөлөө учруулахаар байгаа тухай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн талаар асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас хариулт авлаа. Хуульд заасан цаглаврын дагуу Засгийн газар төсвийн хүрээ, төсвийн төсөөлөл, ирэх оны төсвийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж байгаа гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд онцолж, одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай, экспорт сэргэсэн, валютын нөөц 5.8 тэрбум ам.доллар байгааг мэдээлэв. Тэрбээр ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг бүрэн хангаж байгааг дурдан, Татварын ерөнхий хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт нь эдийн засгийн эрх чөлөөг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, зөвшөөрөл, мэдэгдлийг хумих зэргээр хувийн хэвшлийг дэмжих бодлого, эрх зүйн реформын хүрээнд хэрэгжинэ гэсэн юм.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний төслийгЗасгийн газар аравдугаар сарын 30-наас өмнө Улсын Их Хуралд оруулж ирэхээр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасныг сануулж, улсын төсвийн төслийг жил бүрийг есдүгээр сарын 01-нд өргөн барьж байх хуулийн өөрчлөлт Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганаар батлагдсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад эдгээр цаглаврын зөрчлийг арилгах ажлыг яагаад хийгээгүйг асуусан юм. Мөн тэрбээр энэ долоо хоногийн баасан гаригт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулна гэдгийг мэдээлж, энэ тохиолдолд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх зэрэг төсвийн томоохон зохицуулалтуудыг хийх орон зай, цаг хугацаа хомс болно гэдгийг анхааруулав. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас нэг сарын өмнө батлах хуулийн заалттайг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дурдаж, 2021 онд батлагдсан Таван жилийн үндсэн чиглэлийн хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 01-нд дуусах тул дараагийн баримт бичгийн төслийг энэ сарын 31-ний дотор өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв. Мөн тэрбээр Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24.0 хувь дотор барихаар заасныг чанд баримталж буй талаар тайлбарлаж, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс ирэх оны төсвийн хүрээний орлого, зарлагыг аль алиныг бууруулж буй нь хувийн хэвшлийн орон зайг хадгалсан бодлого болохыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ч онцлон дүгнэснийг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжээгүй уг саналыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь буюу 97.1 хувь нь мөнхүү дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 397 цэгээр гурван төрлийн түлш борлуулж байна
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос”/Монгол/ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдож эхэллээ
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
А.Амартүвшин: Өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он