Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө

2025/10/03
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн буюу есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй тус ажлын хэсэг өнөөдөр (2025.10.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өргөдөл гаргасан ахмад настнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх болон тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлууд, мөн ахмад настны халамж, хамгааллыг сайжруулах талаар зөвлөлдөж, ярилцсан байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Засгийн газрын болон Байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэх учир хугацаа алдалгүй тодорхой саналуудыг нэгтгэж ирүүлэхийг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар чиглэл болгосон байна.
Ажлын хэсгийн уулзалтад Төрийн ордны гадаа суулт хийж буй ахмад настнуудыг төлөөлөн иргэн Ц.Алтанзул, Д.Отгонбаяр, Э.Ганбаатар нар оролцсон юм. Ахмад настан Ц.Алтанзул өндөр настай хүмүүс ордны гадаа 37 хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудаж буйг дурдаад, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байснаа болиод одоогийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572.4 төгрөгийг тус бүр хоёр дахин, боломжгүй бол 50 хувиар, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн өр, орлогын харьцааг өмнө баримталж байсан 70/30 гэсэн харьцаанд буцааж оруулан, 36 сарын хугацаатайгаар олгох хүсэлт тавьж буйг хэллээ. Өр, орлогын харьцааг чангаруулсан шийдвэрийг Ерөнхий сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нарын уулзалтаар цуцалж, хугацааг 24 сар болгохоор тогтоосныг арилжааны банкууд ердөө гурван хоног баримталсан тухай тэрбээр мэдээлж, мөн зээлийн үлдэгдлээс дахин хүү тооцон, нэмж суутгаад байгааг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат ахмад настнуудаас тавьж буй шаардлага, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж, тодорхой санал, хувилбар боловсруулж ирүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, нөхцөл шаардлага, хязгаарлалтыг багасгах тооцоо хийж, мөн санал ирүүлэхийг Монголбанканд, ахмад настныг асрахуй болон халамж хамгааллыг сайжруулах талаарх нийгмийн даатгалын реформын тухай санал боловсруулахыг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн яаманд, төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж ирүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус үүрэг болголоо.
Зорилгодоо чиглэсэн тодорхой саналыг оновчтой боловсруулж ажиллах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл зөвлөж, мөн тэтгэвэрт гарах дөхөхөөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг огцом өндрөөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгодог, хүн амын зарим хэсгийн шимтгэлийг төр хариуцдаг байх зэрэг хуулийн цоорхойг нөхөж засах саналуудаа бэлтгэж ирүүлэх нь зүйтэй гэсэн юм.
Ажлын хэсэг дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он