Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо

2025/09/30
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, бүлгийн гишүүдийн хамт өнөөдөр (2025.09.30) Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүд хамгийн сүүлд 2018 онд манай улсад айлчилснаас хойш талууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүн нар харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэж, ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тогтсоны дагуу цаашдын бодит өгөөж, үр дүнг эрэлхийлэн ажиллаж байна хэмээлээ.
Түүнчлэн эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгүүд, улс төрийн яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа чухал түлхэц болох учиртайг тодотголоо. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хуралдааныг түүхт ойн хүрээнд товлох талаар санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга Станислав Горчыца найрсаг дотно угтан авсан бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Польшийн Сеймийн хамтын ажиллагаа тэртээ 1989 оноос эхлэлтэйг онцоллоо. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хууль тогтоох байгууллага хооронд хэрэгжсэн албан айлчлал, яриа хэлэлцээний түүхэн товчоог сөхөөд, цаашид давтамжийг ойртуулж, парламентын бүлгүүд хоорондын уулзалтыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах саналыг дэвшүүлсэн юм.
Уулзалтын үеэр талууд Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашдын зорилтот ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Уг хэлэлцээрийн хүрээнд одоогоор таван аймагт ус цэвэршүүлэх байгууламж барих, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн төслүүд амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Орхон аймагт хэрэгжүүлж буй хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн явцтай парламентын бүлгийн гишүүд биечлэн танилцахаар төлөвлөж байгаа юм.
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дэд дарга Б.Заяабал, хоёр улсын олон талт харилцаа улам бүр өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Польш Улсын аж үйлдвэржсэн туршлага, эдийн засгаа төрөлжүүлсэн бодлогын шийдлүүдээс харилцан суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэлэхдээ, тус улс эдийн засгийн реформыг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр үсрэнгүй урагшилж, аж үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсаныг онцоллоо. Уулзалтад оролцогчид төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлсэн тус улсын сайн туршлагыг тодотгохын зэрэгцээ ашигт малтмал, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар нээлттэй санал солилцохоор тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 397 цэгээр гурван төрлийн түлш борлуулж байна
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос”/Монгол/ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдож эхэллээ
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
А.Амартүвшин: Өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он