Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын салбар шинэ залуу 32 эмч мэргэжилтнээр бүл нэмлээ

2025/09/30

2023-2025 оны Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 22-ноос 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Төгсөх шалгалтанд нийт 32 эмч тэнцсэн бөгөөд төрийн сангийн захиалгаар Завхан, Увс, Архангай, Баянхонгор аймгаас тус бүр 1 эмч суралцаж, гэмтэл согогийн үндсэн мэргэжлийн эмч болсон байна.

Шалгалтын үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, АШУҮИС-ийн Гэмтлийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Л.Наранбат, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав тэргүүтэй зөвлөх эмч болон тасгийн эрхлэгч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, резидент эмч нарын мэдлэг ур чадварыг сорилоо.

Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлээр суралцаж төгссөн нийт эмч нартаа төвийн удирдлага, эмч нарын багын зүгээс “Та бүхэн маань Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, эмч мэргэжилтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллах боллоо.

Гэмтэл согог судлалын салбарын ирээдүйн хөгжил дэвшил шинэ залуу төгсөгч та бүхнээс ихээхэн хамааралтай учраас салбартаа манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эмчийн мэдлэг ур чадвараас гадна хувь хүний ёс зүй, сахилга батыг чандлан сахиж, хамгийн гол нь ХҮН байх хэрэгтэй шүү” хэмээн амжилт хүслээ гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ "Сибирийн хүч-2" төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн гэжээ
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он