Сэтгэгдэл 0
                                                    Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод дээрх дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
УИХ-ын чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөсөн бөгөөд санал хураалт явуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаас нэг өдрийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.