Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

2025/09/25
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд /2025.09.24/ “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвээр Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 75, экспортын орлогын 95, гадаадын хөрөнгө оруулалтын 74, улсын төсвийн орлогын 27 хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байгааг онцлов.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тус салбараас улсын төсөвт нийт 9.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 4.1 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 3.2 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдүүлэхээр тусгасан байна гэв.
Төмөр замын бүтээн байгуулалт, хилийн боомтуудын хүчин чадал, ашиглалт сайжирснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ ирэх онд нэмэгдэхээр байгааг Байнгын хорооны дарга дурдав. Мөн төсвийн төсөлд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал, 20.0 тонн алт, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор тусгасан байна гэлээ.



Хэлэлцүүлэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн “Уул уурхайн салбарын нөөц, олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаарх илтгэлээр үргэлжлэв.
Тус илтгэлд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр цаашид анхаарах асуудлыг хөндсөн байлаа. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оновчтой тогтоох, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид биржээр дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлэх, эрдэс баялгийн салбарын орон нутагт ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, уул уурхайн экспортын өсөлттэй холбоотойгоор шатахууны хангамжийн тогтвортой байдал, газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.


Дараа нь Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх боломж, тулгарч байгаа сорилтууд” сэдвээр илтгэл  тавьсан. Тэрбээр нүүрсний үнэ унаснаас уул уурхайн салбарын орлого өнгөрсөн онтой харьцуулахад 13 хувиар буурсныг онцлоод экспортын тээвэр, зохицуулалт, хил гаалийн нэвтрэлттэй холбоотой арга хэмжээ авснаар валютын нөөц тогтворжиж байгааг дурдав. Ялангуяа экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гаалийн хяналт, үйл ажиллагаа, шат дамжлагыг хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах чиглэлээр холбогдох журмыг шинэчилж, цахимжуулсан байна.


Үргэлжлүүлэн Монголын уул уурхайн ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал”  сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав.  
Тэрбээр Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаагаас нүүрс, зэсийн баяжмал, алт гэсэн гуравхан бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тус салбарын хөгжил саарсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унасан энэ цаг үед Сангийн сайдын 2019 оны 302 дугаар Аргачлал, журам батлах тухай тушаалыг шинэчилж, аргачлалыг хувийн хэвшлийн саналд үндэслэн сайжруулж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг саадгүй шилжүүлэхийг бодлогоор дэмжих шаардлагатай. Мөн Баялгийн сангийн бүрдүүлэлтийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлж бүрдүүлэх боломжтой гэв.


Хэлэлцүүлэгт оролцогчид уул уурхайн салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх талаар санал, бодлоо солилцон, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа газрын тосны нөөц бүрдүүлэх сан байгуулахаар болсныг дурдаад үүнд  хэчнээн төгрөг төлөвлөсөн талаар лавлав. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн хэрэгжилтийн явцын талаар тодруулж, эдгээр нь төслүүд нь 2026 оны макро эдийн засаг, валютын нөөц, инфляц, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаар тооцоо судалгаа хийсэн эсэхийг холбогдох яамдаас тодруулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 397 цэгээр гурван төрлийн түлш борлуулж байна
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос”/Монгол/ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдож эхэллээ
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
А.Амартүвшин: Өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он