Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ерөнхий хяналтын сонсголд "Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав

2025/09/23

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.

Ерөнхий хяналтын сонсгол 10 цаг 30 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэлж, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар даргалав. Тэрбээр сонсголын эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан дэг, журмыг танилцуулав.

Өнөөдрийн сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд ач холбогдолтойг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.

Ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 126 хүн ирсэн байв. Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутгийн иргэдийг төлөөлж 50, Ховд аймгийн холбогдох төрийн байгууллага, иргэдийг төлөөлж 15, нийт 65 хүн тус аймгаас хүрэлцэн ирж, сонсголд оролцлоо.

Сонсголын илтгэл, дүгнэлтүүдийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдвээр илтгэлээ танилцуулсан. Тэрбээр газрын ховор элементүүд нь нарны зай хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, Hybrid машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог гээд газрын ховор элемент түгээмэл тархацтай биш төвлөрсөн тогтсон орд дээрээ ч сарнисан байдаг учраас ховор гэж нэрлэгддэг гэж байлаа.

Монгол Улс газрын ховор элементийг ашиглах талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна гэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэж тусгасан байна.

Монгол Улсын газрын ховор элементийн ордуудын нөөцийн талаарх мэдээлийг доорх хүснэгтээс харна уу.

Илтгэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаашид газрын ховор элементийн талаар дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа газрын ховор элементийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судлахаар тусгасан байв. Мөн газрын ховор элементийн  зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалтыг татахад дэмжих, олон улсаас туршлага судлах, БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төв  байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа.

"“Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон талаарх дүгнэлт"-ийг шинжээч Х.Лхагвабаатар танилцуулав. Тус танилцуулгад, ордын судлагдсан байдал, бусад ордуудтай харьцуулсан судалгаа, аж ахуйн нэгжийн мэдээлэл, олборлолт, баяжуулалтын талаар хөндсөн юм. Тухайлбал, тус орд таван  аймгийн нутагт,  зургаан ерөнхий орд газрыг хамарсан. Үүнээс нэг нь шороон орд,  үлдсэн нь үндсэн орд гээд хүнд, хөнгөн хоёр элементийг агуулснаараа  онцлогтойг шинжээч онцлов. “Халзан бүрэгтэй” ордын талаар 1987 оноос судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Хуучнаар Монгол Зөвлөлтийн эрдэм шинжилгээний экспедиц хээрийн судалгааг хийж, газрын ховор элементийн хүдэржилт байгааг тодорхойлсон бол дараа нь зураглалын ажил хийж, нэгж талбайнуудыг ялгаж өгсөн байна.

Мөн тус ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл, олборлолт, баяжуулалттай холбоотой мэдээллийг доорх зурагнаас  авна уу.

Үргэлжлүүлэн шинжээч Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, Баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан. Тэрбээр газрын ховор элемент нь ховор гэгдэг ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан, баяжуулах, боловсруулахад нарийн технологи шаардана гэж байлаа. “Халзан бүрэгтэй” ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр  Zr, Nb,  газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай гэв. Цаашлаад зөвхөн газрын ховор элемент бус бусад үйлдвэрийн ач холбогдолтой элементүүдийг гарган авахад анхаарах, баяжмал болон хаягдал дахь U, Th-ийн тархалтыг тогтоох нь зүйтэй гэлээ.   

Дараа нь “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бүс нутгийн нийгмийн нөлөөлөл”-ийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх танилцуулсан. Тэрбээр, газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах төслийн талаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэснийг дурдлаа. Тодруулбал, төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх, орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байв.

Мөн газрын ховор элемент олборлох, төслийн бүрэлдэхүүн хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, түүний тархалт, нөлөөллийг хүрээг тодорхойлж, зураглал гаргах, бүтээгдэхүүн тээвэрлэх авто замыг холбогдох шаардлагад нийцүүлэх асуудлыг тайланд нарийвчлан тусгах, уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг хийх, ажлын тайланг төсөл хэрэгжих багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг тайланд хавсаргах талаар чиглэл болгосон байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага тайланг мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ. Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нарийвчлан тодорхойлох, усны чанарын судалгаа хийх, мэдээлэл зөрүүтэй, мониторингийн цэг тодорхойгүй, судалгаа хангалтгүй хийгдсэн гэсэн үндэслэлээр төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг буцаахаар шийдвэрлэснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн.

Сонсголд “Халзан бүрэгтэй” орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл"-ийн талаар шинжээч Н.Наранцэцэг дүгнэлтээ танилцуулав. Тус танилцуулгад байгаль орчны чиглэлээр хийсэн ажил, төслийн явц, болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээ, агаар, ус, хөрс, орчны дуу чимээ, цацраг чанарын хяналт, шинжилгээний үр дүн, Ховд аймгийн Мянгад сумын хүн амын эрүүл мэндийн байдал, малын эрүүл мэндийн үнэлгээ, төслийн ерөнхий мэдээлэл, ач холбогдлын талаар хөндсөн байв. Тухайлбал, төслийн стратеги, санхүү, бусад ач холбодлын талаар илтгэлд  тодорхой дурдсан байлаа.

Үүгээр сонсгол түр завсарласан бөгөөд үргэлжлүүлэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн санал, үгийг  сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он