Сэтгэгдэл 0
                                                    “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөрөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөрөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон.
Ерөнхий хяналтын сонсгол  өнөөдөр  /2025.09.23/ Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд 09 цагт эхэлнэ.Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалах бөгөөд “Халзан бүрэгтэй” орд газрын асуудлаарх холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж, оролцогчид үг хэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.