Сэтгэгдэл 0
                                                    ӨБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 22-нд хуралдаж, нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mnсистемээр иргэн О.Батхүү, Б.Номин нарын гаргасан хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсэг байгуулах тухай өргөдлүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 100,000, ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол авч хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг нийтийн өргөдлийг 100 000 хүн дэмжиж байгаа нь татварын дарамт, шударга бус байдал өндөр, иргэд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаагийн илрэл гэдгийг онцолж, татварын ачааллуудыг эргэн харж, бодлогын хувьд зөв үү, буруу гэдгийг дүгнэх, шинэчлэх болсныг ард иргэд өөрсдөө дохиолж, хэлж байна гэв. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн татвар нь орон сууцжуулалтыг дэмжих, агаар, орчны бохирдолтой тэмцэх асуудалтай холбоотой бодлогын хэрэгсэл байх учиртайг анхааруулж, энэ талаар яаралтай арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.