Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа

2 цаг 45 минут

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, үнийн өсөлтийг зогсоох талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч буйг тодруулсан. Тэрбээр зарим суманд А-92 бензиний үнэ нэмэгдсэнийг дурдаад,  үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж иргэдийн амьдралд хүнд тусна гэдгийг онцолсон.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнсний нийлүүлэлтийг дэмжих бодлого барьж Атарын аян, Хүнсний хувьсгал зэрэг арга хэмжээний хүрээнд хөнгөлөлттэй зээлүүдийг үргэлжлүүлэн олгоно гэлээ. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд, гаалийн тарифыг хөнгөлөх бодлогын хүрээнд 200 сая хүн амтай зах зээлд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээр зурагдсан гэдгийг тодотгов.

Тэрбээр, Экспортыг дэмжих хүрээнд гаалийн болон хилийн боомтуудын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, цахимжилтыг шуурхайлах, мэдээлэл солилцох боломжийг хангах арга хэмжээ авч Засгийн газрын тогтоол гаргасан. Ингэснээр борлуулалт нэмэгдэж байна. Ковидын үеэр үнийн хэт хөөрөгдөл үүссэн. Одоог хүртэл үнэ нь огт буугаагүй бүтээгдэхүүн ч байна. Энэ асуудлыг ч шалгаж байна хэмээсэн. Түүнчлэн инфляцыг өдөөгөөд байгаа тодорхой бүтээгдэхүүнүүдийн үнийг бууруулах, худалдан авалтыг нь багцаар хийх зэрэг арга хэмжээ авч, төрийн зүгээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэт их зохицуулалт хийж оролцдог, зах зээл рүү халддаг байдлыг зохицуулахаар 110 хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, 1.3 их наяд төгрөгийн алдагдал ямар үр өгөөж авчрахыг лавлаад, эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн зорилтуудын талаар тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, Бид алдагдлыг хуульчилсан, суурь тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцлийг тусгасан. Тэнцвэржүүлсэн тэнцэл нь татварын орлогоор бүрдэж, хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр тэтгэмж бүгдийг нь санхүүжүүлнэ. Мөн  нэмэх хувийн ашигтай байх ёстой гэдгийг хуульчилсан.

Харин дээрх алдагдал нь зээлийн ашиглалт юм. Үүнд нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах мега төслүүд багтаж байгаа. Эдгээр нь эдийн засагт урт хугацаанд хамгийн үр өгөөжтэй байх мега төслүүд гэдгийг онцолж байна гэлээ. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Энэ удаагийн төсөвт боловсролыг дэмжих бодлогыг тусгаж, хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьсан нь сайшаалтай. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдал өндөр гарсан. Жишээлбэл, Д витамины дутагдал 90 хувь, үүний 67 хувь нь гүн дутагдалтай гэдэг ньтодорхой болсон. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийн зардал тухайлан суугаагүй. Хүүхдийн шим тэжээл гэж нэгдсэн байдлаар 263 тэрбумыг суулгажээ. Үүнээс хэдэн төгрөгийг хүүхдийн сүүний хөтөлбөрт зарцуулж байгаа вэ хэмээн асуусан. 

Боловсролын сайд П.Наранбаяр, Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд 122.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4000 төгрөгөөр тогтоосон. Улсын төсвөөс 3000 төгрөг, эцэг эх, асран хамгаалагчаас 1000 төгрөгийг хариуцах хамтын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр хоолноос авах шим тэжээл дээшилсэн гэж үздэг. Хүүхдийн үдийн хоолны зардалд сүү тусгагдаагүй. Бага ангид буюу 1-5 дугаар ангид 342296 хүүхэд сурч байна. Эдгээр хүүхдүүдэд гурван өдөр 200 мл сүү өгнө гэж үзвэл 30 тэрбум төгрөг шинээр тусгах шаардлагатай гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асууж, мэдээлэл авсны дараа байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Энэ жилийн төсөвт тусгасан хоёр сайн зүйлийн нэг нь  иргэд олон нийтээс санал авчээ. Энэ бол дэвшил юм. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болсон байна. Гэхдээ  боловсролын жил болгож зарласан бол боловсролын асуудлыг үндсээр нь шийдмээр байна. Багш нарын цалин, нийгмийн асуудлыг нь шийдэж, тогтолцоог өөрлөх, сургууль цэцэрлэгийн хүртээмжээ сайжруулахад анхаармаар байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН бүлгийн дэд дарга Б.Жаргалан Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтнууд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарсан хэмээн мэдэгдэж, энэ явдлыг парламентын дархлааг сулруулж, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн үйлдэл хэмээн бүлгийн зүгээс үзэж буйгаа илэрхийлэв. Тиймээс 2026 оны төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу завсарлагыг гурваас илүүгүй өдрөөр сунгаснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно
Монгол Улс Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлд анх удаагаа сонгогдов
Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс 1.5 тэрбум ам долларын санхүүжилт босгох боломжтой
Монгол Улс Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлд анх удаагаа сонгогдов
Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
А.Амартүвшин: Ирэх онд 51.080 өрхийн сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно
Номын баяр өнөөдөр эхэллээ
Хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожлоо" гэх зурвасыг илгээж, иргэдийн интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он