Сэтгэгдэл 0

Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах D-GOV.MN цахим системийг ажиллуулж байна.
D-GOV.MN систем бол иргэдийн санал, санаачилга, шийдэл олонхийн дэмжлэг авч чадвал Засгийн газрын хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах замаар төрийн бодлогод иргэдийн оролцоог бодитоор хангах талбар юм.
Иргэний санал:
- 20 мянган хүний дэмжлэг авбал - төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ.
- 50 мянган хүний дэмжлэг авбал - бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
- 100 мянган хүний дэмжлэг авбал - хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшний асуудлыг хэлэлцэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.