Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Зөөлөн сэнтийд зүтгэе гэвээс ядаж эх хэл, бичгээ сурчихаач дээ!

2024/04/24
     Бичгийн боловсрол гэдэг нь зүгээр нэг хэдэн үсэг цээжлээд “тэднүүсийгээ” холбож бичихийг хэлдэггүй юм. Бичиг, үсгийг хэрхэн зөв эзэмшсэнээр нь тухайн этгээдийн боловсролын зэрэг, “тэрнийх” нь чанарыг ч тодорхойлж болдог гэж ойлгож болох юм. “Тэднүүсийгээ”, “тэрнийх” зэргийг албаар бичсэн болно!

УИХ-д 2016-2020 оны хооронд сууж асан Н.Оюундарь өндөр сэнтийд дахин горилохдоо сонгогчдодоо өгсөн зөвлөгөө нэг иймэрхүү л ханзааны байна. “Урд байгаа амьдрал чинь ард үлдсэн түүхээс чинь илүү чухал” гээд нэг л их ухаантай үг хадсан постерт “Нэгэнтээ өнгөрснийг эргүүлж чадахгүйгээр хойш том зорилго тавьж, тэрүүндээ хүрэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, алдаагаа засаж, тэндээсээ суралцаж, алсын хараатай ажиллаж, амьдрах хэрэгтэй” хамгийн түрүүнд хаана байна, тэр анхааруулах тэмдэг?! Ийнхүү сайхан зөвлөгөө болоод тайлбар бичгийн алдааг засъя гэвэл энэ бичвэр маань хэтэрхий сунжрах тул цухас л дурдаад орхиё! Мэргэн уншигч авгай та бүхэн нэг сонжиж үзээд алдаа, дутагдлыг нь гярхайлан олоод харчихна гэж найднам!


Учир зүй, утга найруулгын тухайд “Урд байгаа амьдрал” гэдэг үг монгол хэлэнд байдаггүй юм. Энэ бол цэвэр орчуулгаар дамжиж орж ирсэн модон хэллэг. Ер нь бол гудамжны хэллэг л дээ! “Ирээдүй”, “ашдын амьдрал”, “заяа тань дэлгэрэг” бүр энгийнээр бол “цаашдын” гэх мэт гоё, гоё үгс манай хэлэнд захаас авахуулаад замаар нэг бий. Үсгийн алдааг энд дурдаад ч хэрэггүй. Үг сонгох гэдэг их нарийн явдалтай, мэргэн ухаан шаарддаг ажил байдаг юм. Жишээ нь, зурагт хуудасны тайлбар хэсэгт “тэрүүндээ”, “тэндээсээ” гэх мэт хар ярианы үгсийг дэндүү увайгүйгээр ашигласан нь боловсрол, мэдлэг, туршлагаараа гайхуулдаг “том” улстөрчийн хувьд “Яана даа!” гээд дуу алдам дэндүү бүдүүлэг алдаа юм, хөөрхий! Ядаж, овог, нэрээ зөв бичсэн нь их юм гэж харагдав. 

Наваан-Юндэн гуай бол 1985 оныг хүртэл амьд сэрүүн байсан Чингисийн алтан ургийн хамгийн сүүлчийн ноён гаралтай хүн, 1920-иод онд шилж, сонгож баруун руу явуулсан 30 хүүхдийн нэг, өндөр боловсролтой соён гэгээрүүлэгч нэгэн байв даа.

Дээрх мэт шиг хэл, бичгийн завхрал ганц үүгээр зогсохгүй. МУ-ын Шадар сайд С.Амарсайханы гашуудлаар далимдуулж загнасан “Эмэгэнэлтэй” эмгэнэлээс өгсүүлээд төрийн албаныхан, УИХ-ын гишүүдийн бичиг үсгийн чадамжийг үзээд өгье гэсэн ч үзэх юм байхгүй! Зөв бичих дүрмээ ч мөрдөхгүй байж, яаж бусад хууль журмыг дагаж, улс орон удирдах гэсэн юм бол доо?!

Холбоотой мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өгчээ
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өгчээ
Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
D-GOV.MN цахим систем ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он