Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа

2025/09/05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт 2025 оны 9 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамт Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Амбан захирагч Саманта Мостин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь Амбан захирагч Саманта Мостин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцоно.

Амбан захирагч Саманта Мостин “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”, Налайхын Политехникийн коллеж зэрэг хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах юм.

Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2007 оноос “Өргөтгөсөн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байна.

1994 онд буюу 31 жилийн өмнө Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйден манай улсад, 1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат тус улсад айлчилж байсан түүхтэй.

Австралиас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 680 сая ав.доллар. “Рио Тинто, “Жэйд Газ”, “Аспайр Майнинг” зэрэг 60 орчим аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12 нь Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй.

Тус улс манай улсад 110 гаруй сая ав.долларын тусламж үзүүлсний 70 гаруй хувь нь боловсролын салбарт ногддог.

1990 оноос хойш манай 850 гаруй иргэн Австралид Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт нь хамрагдан боловсрол эзэмшсэн бөгөөд одоо 40 оюутан суралцаж байна.

2022 онд байгуулсан Санамж бичгийн дагуу жил бүр 100 монгол иргэн тус улсад нэг жилийн хугацаатай ажиллах, дөрвөн сар хүртэлх хугацаанд суралцах эрх эдэлдэг юм.

Өнгөрсөн онд тохиосон зудын үеэр Австралийн Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан 250 мянган ав.долларын тусламж үзүүлж, зуданд нэрвэгдсэн 600 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц хүргэж байлаа.

Тус улсад 22 мянга гаруй монгол иргэн амьдардгийн 7,000 гаруй нь суралцдаг бол Австралийн 600 иргэн манай улсад байнга оршин сууж, ажиллаж байна.

1998 оноос хойш тус улсын сайн дурын 300 гаруй ажилтан Монгол Улсад ажиллажээ.

Холбоотой мэдээ

Зэсийн Шинэ орд нээгдлээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зэсийн Шинэ орд нээгдлээ
Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ
УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа
Ч.Батзориг: Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулна
Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он