Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа

2025/08/11
Улсын онцгой комисс III хуралдаанаа 2025.08.11-ны өдөр Төрийн ордонд хийлээ. Хуралдаанаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэл хийлээ. 

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв болон Баруун бүсэд тохиож буй гангийн нөхцөл байдлаас шалтгаалан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, хөдөлмөрчдийг хадлан тэжээл бэлтгэлээ эрчимжүүлж, эрсдэлээс сэргийлэх арга авч ажиллахыг уриаллаа. Энэ жил улсын хэмжээнд гангийн эрсдэлийн үнэлгээг эрт гаргаж, 2025.07.25-ны өдөр өвөлжилт, хаваржилтын эрсдэлийн дүн шинжилгээг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн отрын бүсийн тооцоолол, хадлан тэжээл бэлтгэлийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Тэрбээр “Энэ жил Баруун бүсийн дөрвөн аймаг, Төвийн бүсийн аймгуудад нэлээд өндөр эрсдэлтэй байх тооцоо судалгаа гарсан. Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар, тариалангийн гол бүс нутгуудад ургац алдах, нөхцөл байдал үүссэн. Наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд улсын ургацын урьдчилсан баланс гарна. Тэжээлийн дутагдал үүсэх магадлалтай. Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгаа гаргаж байна. Салбарын яамнаас 3 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулна. Улсын чанартай 9 отрын бүс нутагт  1 сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Аж ахуйн нэгжүүдээс импортын хүчитгэсэн тэжээлийн үнийн судалгаа авч эхэлсэн” гэдэг мэдээлэл өглөө.


 

Холбоотой мэдээ

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он