Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Амгаа сонсогчдоо сонгогч болгохыг завдав

2024/04/21
Нисванис хамтлаг жил бүр төрсөн өдрөө тохиолдуулан дөрөвдүгээр сард зохион байгуулдаг уламжлалт тоглолт “Нис нис”-ийн үеэр алдарт рокчин Амгаа түмний хэлдгээр “Оюук”-ыг дэмжээрэй гэж урлагийн алтан тайзнаас сонгуулийн сурталчилгаа “гусав”. Уг нь, тоглолтыг үзэгсэд дуртай хамтлагийнхаа дуртай дуунуудыг сонсох гэж очсон боловч хувь хүний улс төрийн үзэл суртлын ухуулгын хэрэгсэл болж орхив. Даан ч дээ!
Угтаа бол сонгуулийн сурталчилгааны тайз гэж бий! Тэнд манай урлагийнхан улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дэмждэг хүнийг нь дэмжихийг сонгогч түмэнд уриалдаг ёсон буй за!

Амгаа эсвэл гэртээ суугаад лайв хийгээд ЕС-ийг дэмжээрэй гээд ярьсан ч болно шүү дээ, хэнд ч бухимдал үгүй! Урлаг уг нь элий балай романтизмаас ангид байвал сайн сан. Гэвч манайхан тэгж үздэггүй бололтой. Сошиалд хөвөрч байгаа мэдээллээс харахад зарим хүн Амгааг улс төр мэдэх ч үгүй. Мэдэх шаардлага ч үгүй гэх мэтээр бичжээ. Энэ бол иргэдийн шүтээн уран бүтээлч хийгээд улс төрийн талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй жир нэг үзэгдэл л төдий. Байх ч ёстой жам ёсны л юм.

Саяхан даа, Фла гээд реппер залуу “Би Рокитбэйд дургүй. Та нар ч гэсэн түүнийг сонсохоо болиосой!” гэж нэг нэвтрүүлгээр яриад “Блаавгай” болтлоо нялга нүдүүлсэн. Энд юуг хэлэх гээд байна вэ гэхээр алдарт “Нисванисийн Амгаа” авгай/авгай гэж угтаа ахмад хүнийг гуайлах үг бөлгөө/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмждэг эсэх нь хэнд ч хамаагүй. Дэмжээрэй гэж бусдыг уриалах нь ч тэр хүний өөрийнх нь мэдэх хэрэг. Гэвч тэрхүү дэмжлэгийг хаана уриалах вэ гэдэг асар том ёс зүй улстөрчдийн ч дунд, урлагийнхны дунд ч чухал ойлголт. Сонгуулийн сурталчилгааны тоглолт гээд дээр дурдсан. Тэр тоглолтын тайзнаас хэн хэнийгээ дэмжээрэй гэж уриалж, сурталчлах нь бусдад хамаагүй. Гэвч тоостой гутлынхаа улаар гишгэхийг ч цээрлэдэг урлагийн алтан тайзан дээрээс нэн ялангуяа өөрсдийнхөө тоглолтын үеэр тэгж уриалах нь хаа, хаанаа буруу нь үнэн шүү дээ, үнэн!

Амгаа одоо дууг нь сонсох гэж очсоноос улс төрийн суртал ухуулгын өгөөш болох гэж очоогүй үзэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйх хэрэгтэй! Болж өгвөл “Би дэмий юм донгосчээ" гээд тасалбарынх нь мөнгийг буцаах хэрэгтэй! Ёс зүйг хангуулах шаардлагатай байна.  

Сонгогчид минь сонсдог, сонгодог хоёроо ялгаж үзээрэй дээ, гуйя! Урлагийнхан ч гэсэн сонсдог, сонгодог хоёроо ялгаж, салгаг! Уг нь, цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө л гэдэг сэн!

Урлагийн хүмүүс уяхан л гэдэг. Гэлээ гэхдээ хөлчүүрхээд сэтгэл нь хөдөлсөн үү, эсвэл үгүй юү?! Алин ч бай тайзан дээрээс юу гэж ярихаа хаана ч, хэдийд ч мэддэг ухамсар, ёс зүй урлагт өчнөөн жил зүтгэсэн тууштай рокерт маань хэдийн суусан л баймаар юм даа! Түүний үнэнч фенүүдийг бодсондоо ийн мутарлавай.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он