Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ

2025/07/31

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо (2025.07.29) Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна. Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар чуулж, олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг бодит үр дүнд хүргэх чиглэлээр хэлэлцэж байгаа юм.

 Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тус хурлын “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” ерөнхий хэлэлцүүлэгт үг хэллээ.

Тэрбээр өөр өөрийн онцлог, соёл, уламжлал, зан заншил, үнэт зүйлийг бүрэлдүүлсэн улс орнууд шинэ дэг журмыг бий болгох үйл явцад тэгш оролцож, олон тулгуурт дэлхий ертөнцийг цогцлоох ёстойг онцлов. Мөн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, зарчим баримталдаг Монгол Улс аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын оролцоо, манлайлал чухал болохын хувьд Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлж, нийгмийн олон бүлгийн төлөөллийн оролцоог тэгш хангахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлийн дүнд эмэгтэй гишүүдийн тоо 32 болсон нь Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн зорилтод дөхөж буйг тэмдэглэж хэлэв. Мөн УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлахдаа хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачилж, үр дүнд нь хүний эрхийг хангасан, хууль засагладаг, ардчилсан нийгмийн суурь улам батжина гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр олон талт хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан ардчилсан, төлөөллийн тогтолцоо нь тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх үндэс тул Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ОУПХ болон дэлхийн парламентуудтай хамтран илүү амар амгалан ирээдүйг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно гэдгийг онцоллоо. Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ
Нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллажээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ
Нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллажээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Архидан согтуурсны улмаас хамт байсан хүнээ хутгалж гэмтээжээ
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын түр болон байнгын хороод
Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 ам метр газрыг нөхөн олговортой чөлөөлнө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он