Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа

2025/07/10

"Монголын эдийн засгийн форум-2025" энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж, эхний өдрийн хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засгийн форумын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Энэхүү хуралдаанаар нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд: Санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, хуралдаанд оролцогчдын санал, туршлага солилцлоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Томоохон төслүүд хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах үүднээс өнгөрсөн нэг жилд Улаанбаатар хоттой холбоотой 90 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын орчныг дэвшилтэт түвшинд хүргэлээ. Энэ удаад нийслэлийн эдийн засгийн шинэ бүтэц бий болгох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг санаачлан зохион байгуулж байна. Бидний дунд хугацаанд төлөвлөн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн мега төслүүдийг зөвхөн төсвийн хүрээнд бус төр, хувийн хэвшлийн түншлэл, олон талт хамтын ажиллагаан дор хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дотоод, гадаадын бонд гаргаж, эрчим хүч, орон сууцны төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөлөө. Энэхүү форумаар бидний хамтын ажиллагаа, уялдаа холбоо зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжил болоод төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд хүргэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Улаанбаатар хотоос 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах чиглэлээр Улаанбаатар метро, Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн замын тээвэр, Трам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзвар төслийг бүтээн байгуулна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ТЭЦ-5, Тархмал эх үүсвэр, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг тус тус хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Хүннү хот, Туул усан цогцолбор, Лаг шатаах үйлдвэр, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Олон улсын зочид буудал, Баруун далай орд гэсэн 24 мега төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа
Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмнэ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он