Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025/06/25
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедема болон Хүний эрхийн хөтөлбөрийн хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи нарыг өнөөдөр /2025.06.25/хүлээн авч уулзлаа.  
Уулзалтын эхэнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгээр ярилцсан асуудлуудын ач холбогдлыг онцлов. Тухайлбал, парламентын үйл ажиллагаагаар дамжуулан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн талаарх хэлэлцүүлэг нь хүний эрхийн талаар мэдлэг, мэдээллийг сайжруулж, тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг 2022 онд байгуулж, 2024 онд санамж бичгийг сунгасан байдаг. Миний бие УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувьд ирэх 07 дугаар сард зохион байгуулагдах Дэлхийн парламентын дарга нарын 6 дугаар хурлын үеэр Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбооны хамтын ажиллагааны санамж бичгийг дахин сунгах гэж байгаад баяртай байна гэв.
ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, энэ удаагийн парламент нийгмийн олон төлөөллийг бүрдүүлсэнд талархаж байна. ОУПХ нь олон улсын сайн туршлагыг судлан бусад орны парламентад танилцуулж, хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг. Монгол Улсын парламентын энэ сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх талаар ажиллах болно. 2026 онд Монгол Улсын парламент ээлжит тайлангаа ОУПХ-д тавина. Энэхүү тайландаа та бүхэн парламентынхаа бүрэлдэхүүнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад гаргасан энэхүү амжилтаа онцлох зөвлөмжийг өгч байна гээд ОУПХ-ноос бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Э.Болормаа, Э.Одбаяр нар оролцож, санал бодлоо илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он