Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно

2025/07/08

Манай улсын шилдэг залуус эх орныхоо нэрийг 2025 онд олон улсын тавцанд спорт, соёл урлаг, шинжлэх ухааны олон салбарт бахархалтайгаар дуурсгаж өндөр амжилт үзүүлж байна. Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувиар Шатар, Жүдо, Бүжгийн спорт, Паралимп, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам, Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн нэр бүхий тамирчид, уран бүтээлчид, хөгжөөн дэмжигчдэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Манай улсын шилдэг залуус

  • The Mongolz цахим спортын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, дэд байр эзэлсэн.
  • Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
  • И.Цэлмүүн охин шатрын өсвөрийн дэлхийн тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг эх орондоо авч ирсэн.
  • Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд холимог төрөл багаараа хүрэл медаль авсан.
  • Х.Тэргэл хүү дартсын өсвөр үеийн “ADVANCED TOUR-2025” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүлсэн.
  • Г.Хүслэн охин дэлхийн математикийн тэмцээнд түрүүлж, Монголын нэрийг өндөрт өргөлөө.
  • ALPHA GAMING баг PUBG MOBILE-ийн Азийн аваргаа баталж, дахин аваргаар тодорсон.
  • Т.Элбэгжаргал хүү 25 гаруй орны 500 хүүхдийн дундаас 1-р байр эзэлсэн.
  • Э.Аялгуу охин ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртсэн.
  • “Монте Карло–47” циркийн наадамд Монголын уран бүтээлчид онцгой амжилт үзүүлсэн.
  • Ардын жүжигчин Э.Амартүвшин “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан.
  • Залуу уран бүтээлч MAGNET BRAIN “Berlin Music Video Awards”-аас “Шилдэг дуу” шагнал хүртсэн.
  • Г.Гансүлд “Città di Barletta” хөгжмийн олон улсын уралдаанаас тэргүүн цом хүртсэн.
  • Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол тамирчид гурван алтан медаль хүртсэн.
  • “Чимээгүй хотын жолооч” киноны гол дүр Осакан кино наадмаас “Шилдэг жүжигчин”-ий шагнал хүртсэн.

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид олон улсын тавцанд амжилттай тоглож байгаа гээд амжилтын буухиа тасралтгүй үргэлжилж байгаа билээ. Эдгээр бахархалт амжилтууд нь монголчуудын ой тогтоолт, оюуны хурд, төвлөрөл, авхаалж самбаа, гоо зүй, тэсвэр тэвчээр, ур чадварыг дэлхийн түвшинд батлан харуулж байгаагийн илрэл юм.

Та бүхний амжилт бол зөвхөн хувь төдийгүй, нийт үндэстний маань нэр хүнд, итгэл үнэмшил, үнэ цэнийг дэлхий дахинд харуулж буй бодит илэрхийлэл юм. Тийм ч учраас Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны даргын хувьд эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан залуусаараа бахархаж, баярлаж, омогших нь Баяр наадмын нээлтийн нэгээхэн хэсэг байх ёстой гэж үзэж, энэ жилээс эхлэн наадмын нээлтэд албан ёсоор урьж оролцуулдаг болж байгаагаа илэрхийлж, наадамчин олонтой мэндчилж урам зориг нэмэхийг хүслээ.

Холбоотой мэдээ

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа
Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмнэ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он