Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2025/07/07

Монголын үе үеийн алдартан, гавьяатнуудын өлгий Төв аймгийн Бүрэн сум байгуулагдсаны түүхт 101 жил, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна.

Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүрэн сумыг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр гардууллаа. 

Бүрэн сумаар овоглосон Төрийн шагналт, Ардын жүжигчин Аюурзанын Очирбат, Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20 дугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Ардын ерөөлч Нарангийн Тэрбиш, Дэлхийн Буддистуудын холбооны тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба асан, Гавж, Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамц зэргээс гадна Хөдөлмөрийн баатар, алдартнуудын тоогоороо Монгол Улсдаа дээгүүр байр эзэлдэг. 

Эдгээр алдартны нэг Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу агсан Хошуу Тамгын газрын хавсраа бичээчээс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улс орноо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан монгол төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч байжээ. 

Жамсрангийн Самбуу агсны “Туулах зам” номд “Би эгэл жирийн  малчны гэрт төрсөн, энгийн амьдрал дунд өссөн. Төр барихад эгэл хүний зовлонг ойлгодог хүн хэрэгтэй гэж боддог" хэмээн бичсэн нь өнөө цагийн улстөрчдийн эрхэмлэн баримтлах зарчим мөн гэж Ерөнхий сайд хэллээ. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлж төгөлдөржүүлэхэд Жамсрангийн Самбуу гуайн гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Түүний алдар гавьяа, эх оронч үзэл, шударга, зарчимч чанар, үеийн үед гэгээнээр дурсагдаж, үйл хэрэг нь монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөд оршин батжих болтугай хэмээлээ. 

Ж.Самбуу агсан 26 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхдүүд нь энэ өдөр аавыгаа эргэн санаж, эрдэм номтой хүн алзахгүй явдаг хэмээн зааж сургаж байсныг дурсан ярилаа.

 

Холбоотой мэдээ

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он