Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ

2025/07/04

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Гүнж төв, Хөөрхөн зүрх зэрэг ТББ, Монголын Залуучуудын эвсэл, Монголын эмнести интернешнл зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Эдгээр байгууллага хамтарч Монгол Улсын Засгийн газарт олон улсын гэрээ, конвенц болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байгааг Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа тэмдэглээд зөвхөн цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 2017-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж, 8394 хүн гэмтсэн. 2025 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан. Хүчирхийллийн 10 тохиолдол тутмын ес нь нуугдмал байдаг гэлээ.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгдсэн бодлого алдагдсан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон бусад холбогдох хуулиар хохирогчийг шуурхай, үр дүнтэй хамгаалах тогтолцоо, механизм, үйлчилгээ хуульчлагдсан ч хоорондоо уялдаагүй, салангид хэрэгжиж байна.

Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид хэллээ.

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал хүндэрч, эмэгтэйчүүд, хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтой хохирч байна. Нөхцөл байдлыг холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа мэдээлж, асуудлыг шийдвэрлэх саналаа боловсруулан салбар хариуцсан яамдын төлөөлөлд танилцуулдаг ч өнөөг хүртэл бодитой, үр дүнтэй ямар ч ажил хийгдсэнгүй. Иймд Монгол Улсын Засгийн газарт олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг, амлалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг сануулж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна гэдгээ тэд илэрхийллээ.

 

Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарч буйд эмзэглэж байгаагаа илэрхийлээд ийм жигшүүрт үйлдлүүд бол ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байгааг хэллээ. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд эдгээр хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, хуулийг шударгаар, тууштай хэрэгжүүлэхийг сануулсан. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Мөн ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болсон гэдгийг хэллээ.

 

Өнөөдрийн энэ уулзалт, иргэний нийгмийн тавьсан шаардлагыг өнөөдөр хуралдах Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулан хэлэлцүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. “Нэг ч хүн хохирох ёсгүй” гэсэн уриа бүхий компанит ажил эхлүүлж манлайлан оролцохоо илэрхийлээд Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа.

Тус уулзалтын үеэр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар нэн даруй болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он