Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Мопед, скүүтэрийн хөдөлгөөнд оролцох соёлыг хэвшүүлж, журамлах асуудлыг хэлэлцлээ

2025/07/02

Залуусын хэрэглээнд хэдийн нэвтрээд буй мопед, скүүтэрийн зохистой хэрэглээг бий болгох, хөдөлгөөнд оролцох соёлыг хэвшүүлэх, бүртгэл, зөвшөөрөл, ашиглалт, хурдны хязгаар тогтоох, замын хөдөлгөөнд оролцогчийн нас болон хамгаалалтын шаардлага, бүсчлэл, татвар, зогсоол, хяналт, даатгалыг зохицуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор чиг үүрэг бүхий газар,  хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийг  НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт ахалж буй. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж журмын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгтгэж, журмын төслийг НИТХ-ын Ээлжит IV хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын Төлөөлөгч Г.Батсайхан:

-Тусгай зогсоолтой болох хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэл учраас цэнэглэдэг талбайтай байх ёстой. Эдгээрийг яг түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд хариуцаж явах нь зүйтэй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өгмөөр байна. Хурдны  дээд хязгаарыг тогтоож, жолооны эрх олгож болох юм уу, яаж бүртгэх юм, осол гэмтэл гарч байгаа учраас даатгалыг нь ямар журмаар зохицуулах зэргийг зайлшгүй анхаарах хэрэгтэй байх.

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл /Замын хөдөлгөөний нэгдсэн журам/-ийн 4.3 дахь хэсэгт “жолоодох насны хязгаар,” гэсний дараа “зарим тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарсан тогтоох хязгаарлалт,” гэж нэмэх; 2.Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйл /Хуулийн нэр томьёо/-ийн 3.1.11 дэх заалтын “зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа” гэсний дараа “хүн,” гэж нэмэх саналтай байна.

УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 111.1 дэх хэсэгт “гудамж талбай, нийтийн эзэмшлийн газарт зориулалтын зогсоол, талбайтай байх, шөнийн цаг буюу 22-06 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, эсхүл энэ тохиолдолд гэрэл ойлгогч, дуут дохиотой байх” зохицуулалтыг нэмэх; Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 131.2 дахь хэсэгт “шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран энэ төрлийн тээврийн хэрэгслийн зорчин явах замын тэмдэглэгээг хийх ажилд дэмжлэг үзүүлэх, мөн бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан хор уршгийг нэн тэргүүнд барагдуулах, мөн даатгалд зайлшгүй хамруулсан байх” зэрэг зохицуулалтыг нэмж тусгах. Тодруулбал, Автотээврийн тухай хуульд “нийтийн тээвэр” хэмээх ойлголтод зөвхөн автобусыг ойлгогдохоор зохицуулсан байх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасан тээврийн хэрэгсэл нь хүн, ачаа... тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл гэж заасантай нийцүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Иймд одоогийн үйлчилгээ явуулж буй скутерийн үйлчилгээ нь орхигдсон байх тул энэхүү зохицуулалтыг тусгаснаар хуулийн зөрчил, хийдлийг арилгахаас гадна тухайн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн нэгдсэн бодлого хэрэгжих боломж бүрдэнэ. ЗХАБТХ-д Ажлын хэсгийн ахлагчаас өгсөн 11 чиглэлийн багцлан томьёолол боловсруулан бөгөөд тухайн харилцааг зохицуулах зохицуулалтыг тодорхой болгосноор хийдэл, зөрчлийг арилгах нөхцөл бүрдэнэ.

Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч. Хувьзаяа:

-Ослын эрсдэл өндөр цэгүүдэд болон цагуудад хязгаарлалт тавих, тодорхой бүсчлэлд буюу явган зорчигч ихэвчлэн явганаар хөдөлгөөнд оролцдог хэсгүүдэд  мопед, скүүтэр зорчихыг хязгаарлах, мопед, скүүтэр жолоодох доод насны хязгаарыг тогтоох, хөдөлгөөнд оролцох дээд хурдны хэмжээг хязгаарлах, Авто замын зорчих хэсэгт мопед, скүүтэрт зориулсан замын зурвас гаргах, зориулалтын зогсоол байгуулж, авто зам болон зогсоолын тэмдэг, тэмдэглэлийг хийх, бичил тээврийн хэрэгслээс татвар авах эрх зүйн орчин бүрдүүлэх, дугаар олгох, тусад нь ангилж бүртгэх, хамгаалалтын хэрэгсэл заавал хэрэглэх журам батлах саналтай байна.

Холбоотой мэдээ

ОБЕГ: Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа
ОБЕГ: Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ
Чингис хаан нисэх буудал дэлхийн хамгийн их сайжирсан 10 буудлын нэгээр шалгарлаа
У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг явган хүний зам болгон тохижуулж байна
Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө
ЗГ: Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
Нийт нутаг дэвсгэрийн 36.2 хувь нь үерт өртөх эрсдэл маш их байна
Мопед, скүүтэрийн хөдөлгөөнд оролцох соёлыг хэвшүүлж, журамлах асуудлыг хэлэлцлээ
Зайсангийн эцсийн уулзварт Хан-Уул дүүргээс такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулан барьсан авто замын арлыг татан буулгана
Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсанбөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он