Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/06/23

Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г батлуулсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Ажлын хэсгийг байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж ирсэн.

Төлөвлөгөөний хэрэгжилт 2025 оны эхний хагас жилийн байдлаар 70%-тай байгаа ч Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдлын үзүүлэлт байнга нэмэгдсээр байна.

Тухайлбал, 2022 оноос хойш төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа хаягдал усны дээжийг авч, шинжилгээ хийхэд бохирдлын хэмжээ нь MNS 6561:2024 стандартын шаардлагаас даруй 2-4 дахин өндөр байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс, шир боловсруулах 15, ноос ноолуурын 19,  өлөн боловсруулах 5, мах, махан бүтээгдэхүүний 32, сүү, сүүн бүтээгдэхүүний 6, талх чихрийн 14, архи, ундааны 10 нийт 101 аж ахуйн нэгжээс 70 нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийг технологийн дагуу ажиллахад ихээхэн хүндрэл учруулж байна.

ХББОСЯ-ны зүгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана.” гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг 2021 оноос хойш хэд хэдэн удаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ч үйлдвэрүүд өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадсангүй.

Бид Монголын Мянганы сорилтын сан, Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцуулсан.

Улаанбаатар хотод шинээр ашиглалтад оруулах төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч байгаа бохир усны бохирдолын хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй бол АНУ-ын МСК-ын 350 сая.ам.долларын буцалтгүй тусламжийн Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн барилга 2025 онд ашиглалтад орж, дулааны станцуудад нийлүүлж чадахгүйд хүрлээ.

Иймээс дээрх бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхийн тулд манай яамнаас Ажлын хэсгийг байгуулан Улаанбаатар хотод шинээр барьж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын уялдаа холбоог ханган шуурхай арга хэмжээг авч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээрх мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үйлдвэр аж ахуйн нэгж бүр бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.  

Үйлдвэрийн хаягдал ус нь MNS 6561:2024 стандартын шаардлагад нийцээгүй тохиолдолд “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн”, 16.2.6-д “энэ хуулийн 18.1-д заасны дагуу тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй бохир ус нийлүүлсэн” байх гэж тус тус заасны дагуу цэвэр усны хэрэглээ болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авах ажлыг зохион байгуулахыг үүгээр мэдэгдье гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа
Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмнэ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он