Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025/06/19

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа нар Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4.2 дахь заалт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын Зорилт 2.5, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.3 дахь заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал (эдийн засаг, үнэ, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт) үүсэхэд эргээд ядууралд өртөх эрсдэлтэй байгааг дурджээ.

Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохистой болгох зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Тухайлбал, Хүнсний тухай хуульд хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн байсан тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцааг тусгажээ.

Хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүнсний аюулгүй байдлын онолын үзэл баримтлалд үндэслэн зарим нэр томьёог өөрчилж, шинэ нэр томьёог нэмж тайлбарласан байна.

Улсын болон орон нутгийн хэмжээнд хүнсний хангамжийг тодорхойлохдоо эн тэргүүнд хүүхдийн хоол, хүнсний нөөцийг бүрдүүлэх асуудлыг тусгахаас гадна сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжихээр тусгажээ.

Энэ хууль батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хүнсний хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжрах аж. Ингэснээр хүн амыг шим тэжээллэг, чанартай, баталгаатай хүнсээр хангах боломж нэмэгдэж, халдварын бус өвчлөл буурч, түүнтэй холбогдох зардал багасна. Мөн хэрэглэгч бодит мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийх чадвар, дадал төлөвшихөөс гадна хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлага дээшилж, хүнсний баталгаат байдал сайжирна гэж үзжээ.

Төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар салбарын хүний нөөцийг чадавхжуулснаар хүнсний сүлжээний бүхий л үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагаар хангагдах нөхцөл бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он