Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ой, хээрийн дөрөв түймрийг унтраахаар ажиллаж байна

2025/06/09

Улсын хэмжээнд өчигдрийн  байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт дөрвөн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II баг “Их-Алт” гэх газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг /2025.06.06/ 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтэс, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчид түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр II баг “Хустын давааны ам” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлага өчигдөр 18:19 цагт бүртгэгдэж, сумын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 25 хүн, 25 морьтойгоор ажиллаж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн "Хандгайт Зүүн тарвагатай" гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 18:03 цагт хүлээн авч, Булган аймгийн Хангал сумын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281-р салбарын алба хаагчид ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн "Баруун сэнстэй" гэдэг газар аянга буусны улмаас ойн гал түймэр гарсан дуудлагыг өчигдөр 19:16 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод тус сум дахь Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны хамгаалагчид ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ
Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он