Сэтгэгдэл 0

“Буянт-Ухаа” спорт ордонд болж буй чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнд 17 орны 350 гаруй бөх хүч сорьж байна.
Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингийн сонирхолтой барилдаанууд өрнөж байна.
Эдгээр жингүүдэд ОУХМ Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг тэргүүтэй Монголын есөн бөх зодоглож байгаа юм.
Урьдчилсан шатны барилдаанууд 10:30 цагаас эхэлсэн бөгөөд хагас шигшээ, дагах барилдаанууд 13:00 цагаас, харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.