Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ

2025/05/26
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны эхний хагас жилд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийсэн. Энэхүү хяналт шалгалтыг үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын 6 дүүргийн 10 орчим ЕБС-д хэрэгжүүлж байгаа бөгөөд МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Лицей сургууль, мөн  47-р сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж эхэлжээ.
Тодруулбал, сургуулиудын гал тогооны хэрэгсэлд  нян, бактерийн шинжилгээ, гал тогооны агааржуулалт, орчны эрүүл ахуйн байдал, хоолны шим тэжээл зэрэг нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажилласан байна.
Түүнчлэн Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтаар сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрсэн төдийгүй  тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ. Мөн хоолны шим тэжээлийн байдлын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10 хувь хэтэрсэн, сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээлийн байдал 35 хувь дутуу дүн гарсан байна.
Тиймээс хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч ажиллах зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллажээ.  
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хяналт шалгалтыг шат дараатай зохион байгуулан, стандартын хэрэгжилтийг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, бодлогын түвшинд үр дүнтэй арга хэмжээ авахыг анхааруулсаар байгаа юм.

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ
Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он