Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэлд бүртгэгдсэн байна

2025/05/22

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 2149 удаагийн тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага, мэдээлэл 32.5 хувиар өссөн байна. 

Гал  түймрийн шалтгаан нөхцөлийн 64.6 хувь иргэний санамсар болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаан ашиглалт, угсралтын норм, дүрэм зөрчсөн, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, 2 хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0,9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ.

Гал түймэрт өртсөн объектыг өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмч, 15.9 хувь нь төрийн өмч байна. Нийт  гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэл хотод тохиолдсон бол 21 аймагт 33.1 хувь буюу 712 нь бүртгэгсэнээс Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймрийн хамгийн өндөр байгаа юм.

Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.8% өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.768 га, хээрийн 565.569 га талбай, нийт 631.337 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Он гарсаар нийт бүртгэгдсэн 91 түймрийн 5 буюу 5.5 хувийг  ой, хээрийн гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтуудаас илрүүлсэн.  Сүүлийн таван байдлаар жилд дунджаар 125 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд  тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гарсан ой, хээрийн гал түймрийн дуудлагыг өмнөх таван жилийн тухайн өдрийн нөхцөл байдалтай харьцуулахад 31.1 хувиар өссөн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтаар өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагийн мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн.  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хөдөлгөөн үйлдээд байна.

Ой, хээрийн түймрийн эрсдэл буураагүй, хуурайшилтын зэрэглэл ихэнх нутгаар өндөр байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Жолооны үнэмлэх гаргана хэмээн иргэдийг залилжээ
Т.Даваадалай: 2025 онд иргэдээс ирүүлсэн 64 мянган өргөдөл, гомдлыг 97.8 хувьтай шийдвэрлэсэн
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он