Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно

2025/05/20
Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум 9 дүүргээс 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд  оролцоно. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж үг хэлэхээс гадна БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон улстөрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл болох УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлэх ажээ.

Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал”, Сүхбаатар аймгийн ИХТ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүд”  сэдвээр тус тус илтгэл тавина.
Хуралдаанд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн нөлөө мөн хүүхэд гэр бүлийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт гэх мэт сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд болохоор төлөвлөжээ. Тухайлбал,  хүүхэд гэр бүлийн бодлогын талаарх салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхсайхан, эрүүл мэндийн бодлогын салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, боловсролын бодлогын хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Жаргалан нар удирдан чиглүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он