Сэтгэгдэл 0

Байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-26-ны хооронд БНСУ-ын Инчеон хотод болно. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорихоор өнөөдөр Инчеон хотыг зорилоо.
Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчдын 2025 оны анхны олон улсын тэмцээн энэ ба дээрх баг бүрэлдэхүүн ирэх сард Сингапур улсад болох Азийн гран прид оролцох юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.