Сэтгэгдэл 0

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр 07:15 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өгчээ.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажилласан байна.
Улсын хэмжээнд өнөөдөр 07:30 цагийн байдлаар түймрийн дуудлагагүй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.