Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна

2025/05/14

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Дундговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төвийн зарим, Увс, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу байна. 

Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Говьсүмбэрийн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговийн цөөн сумдын нутгаар дунд, Хэнтий, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн цөөн сумдын нутгаар хэвийн байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Богд, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Жинст, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөрт 27-34 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт дунджийн орчим буюу түүнээс 1.1-3.2 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-3.0 градус дулаан, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Архангайн ихэнх, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч зам даваа, гүвээ цасанд хаагдан авто замд халтиргаа гулгаа үүсэв.

Архангай аймгийн Цагаан даваа болон Завханы Солонготын даваан дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсгэж, зам боогдсон байна.

Архангайн Хотонт, Булган, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Жаргалант, Шинэ-Идэрт 41.1-85.3 мм хүртэл хур тунадас орсон.

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ
Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он