Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдол, мэдээллийг хянан шалгав

2025/05/13

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны тавдугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 743 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 397 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 346 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төв аймгийн Цагдаагийн газар, Соёл, урлагийн газрын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн иргэд нь тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, холбогдох хариуг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг тус тус зөрчсөн тул хуулийн хэрэгжилт хангуулахаар албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийн татвар ногдуулах 1.7 тэрбум төгрөгийн орлогоо үнэн зөв тайлагнаагүй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн тэдгээрийг татвар ногдуулах орлого, төлбөл зохих татвараа үнэн зөв тайлагнасан эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийлгүүлэхээр Татварын ерөнхий газарт шилжүүлж хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр илэрсэн татварын зөрчилд нийт 198.1 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги зэрэг төлбөр ногдуулсан байна.

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ
Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он