Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Хөдөө аж ахуй

Д.Есөн-Эрдэнэ: 2025 оны ургацаас эхлэн 9 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгоно

2025/05/07
-Энэ 2025 оны ургацаас зарим нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох журам өөрчлөлт орсон талаар мэдээлэл байна. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны 36 дугаар тогтоол”-ын дагуу Монгол Улс гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Үүний дийлэнх нь газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн. Тухайлбал, манжин, лууван, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, байцаа гэх мэт гол нэрийн бүтээгдэхүүний төрөлд багтдаг хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2022 онд “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож эхэлсэн. Өнгөрсөн 2022, 2023, 2024 оны ургацаас зах зээл зээл дээр борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа. Энэ арга хэмжээний үр дүнд дотоодын тариаланчид лууван, шар манжин зэрэг хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж эхлээд байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Сангийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу 2025 оны ургацаас эхлээд шар манжинд олгох урамшууллыг зогсоох шийдвэр гарч байна. Тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан тохиолдолд урамшууллыг нь зогсоож, өөр төрлийн хүнсний ногооны тоо хэмжээ, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үндсэндээ өнгөрсөн онуудад  нийт 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байсан бол 2025 оны ургацаас эхлэн 9 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болж байна.

-Тэгэхээр шар манжинд олгодог урамшууллыг энэ оноос зогсоож байгаа юм байна. Өөр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох шаардлагад өөрчлөлт орж байгаа юу?

-Дээр дурдсан хоёр сайдын хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа. Дээр нь хүнсний ногооны боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгох өөрчлөлт орж байгаа. Монгол орны онцлогоос шалтгаалаад ногоог нөөшлөх, савлах, хатаах зэрэг үйлдвэрлэлийг дэмжсэнээр энэ төрлийн бүтээгдэхүүний хангамжийг дөрвөн улирал тасралтгүй байлгах ач холбогдолтой. Жишээлбэл, зах зээл дээр луувангийн салат, шүүс, ундааны эрэлт нэмэгдэж байгааг дагаад дотоодын үйлдвэрлэл өсөж байна. Энэ жишгээр газар тариалангийн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цогц бодлого хэрэгжих юм. Тэгэхээр тариаланчид маань 2025 оны ургацаас шар манжинд урамшуулал олгохгүй, мөн зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгож эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
 

Холбоотой мэдээ

ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно
ТЦА: Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн төрийн айлчлалтай холбоотойгоор зам түр хаана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцоно
23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна
Боксын ДАШТ-д Монголын 10 боксчин оролцоно
Гэмт хэргийн шинжтэй таван хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Тогтвортой” хэвээр хадгалав
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана
E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орлоо
ЗХУТ: Иргэд, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна
Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он