Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЭМЧЛЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025/04/01
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг (2025.04.01) зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгээр согтуурах, мансуурах донтой хүнд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний одоогийн нөхцөл байдал, сайн дурын болон албадан эмчилгээ, эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөллүүд санал солилцлоо. 

Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчилгээний дараа нийгэмшүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд хууль тогтоомжид зохицуулалт хийж, цаашлаад олон нийтэд түшиглэн “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-ийг дүүрэг бүрт байгуулж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай байна” гэлээ. 

Хэлэлцэх сэдвийн хүрээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд, ШШГЕГ-ын Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын Харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Хатанзориг, НЦУГ-ын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн хурандаа В.Ариунжаргал, “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-ийн зөвлөх Н.Дэмидмаа, “Мон-Дэм” ТББ-ын Эмчилгээ эрхэлсэн дэд дарга нар О.Бямбадорж нар танилцуулга хийв. 
Сүүлийн жилүүдэд согтуурах, мансуурах донтой хүний тоо ихсэх хандлагатай байгаа тул нийслэл, орон нутгийн энэ төрлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэх, хүний нөөцийг бэхжүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” байгуулахад хамтран ажиллах нь зүйтэй хэмээн оролцогчид санал нэгдлээ. 

“Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ШШГЕГ, ШШЕГ, ТТАХНЭ, НЦУГ, НЭМГ, ЭМХТ, НЭМҮТ, ЭЭХХЗГ, ГССҮТ, Аддиктологийн төв, “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” зэрэг холбогдох байгууллагуудаас 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ

Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн анхааралд...
Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийж, жишиг гудамж байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн анхааралд...
Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийж, жишиг гудамж байгуулна
Иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломжтой боллоо
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хоригдлын удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинээр тохижуулжээ
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөг залилуулжээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Япон, Монголын эмнэлэгт ажиллаж байна
“Эрх бүхий албан тушаалтны нэгдсэн сургалт”-ыг цахимаар зохион байгуулав
Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай
Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
Дорноговь аймагт өрнүүлж буй цэгцрэх хөдөлгөөн авлига, газрын маргааныг онилох ёстой гэв
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он