Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сэргээн засах төвийн болон сувиллын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

2025/04/30
Нийгмийн даатгалын ерөнхий газар:
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сэргээн засах төвийн болон сувиллын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
Сонгон шалгаруулалтын нэр:
Даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төвийн болон сувиллын сонгон шалгаруулалт  
Сонгон шалгаруулалтын дугаар: ССШ-01/2025
   Тавигдах шаардлага: 
  • Сонгон шалгаруулалтад өмчийн бүх хэлбэрийн сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага оролцоно.
  • Сонгон шалгаруулалтад оролцох сэргээн засах төв болон сувилал нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Эрх бүхий төрийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд  сэргээн засах эсхүл сувиллын тусламж, үйлчилгээг тогтвортой үзүүлдэг байх;
  • Сонгон шалгаруулалтад оролцогч нь “Рашаан сувиллын бүтэц үйл ажиллагааны MNS 5232:2019” стандартын А хавсралтад заасан хүний нөөцтэй байх;
  • Сонгон шалгаруулалтад оролцогч нь “Рашаан сувиллын бүтэц үйл ажиллагаа MNS 5232:2019” стандартын Б хавсралтад заасан эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;
  • Сонгон шалгаруулалтад оролцогч нь “Рашаан сувиллын бүтэц үйл ажиллагаа MNS 5232:2019” стандартын В хавсралтын 2 дахь хэсэгт заасан сэргээн засах эмчилгээг бүрэн үзүүлдэг байх;
  • "Барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх" /БНбД 31-23-22/ MNS 6055:2009 “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон орон зай, орчин” шаардлага хангасан байх;
  • "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар " MNS 6056:2009 шаардлагыг хангасан байх;
  • Хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас тавьсан акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлт бүрэн хангагдсан байх;
  • Анхан шатны бүртгэлийн баримт бичиг, статистик мэдээ, мэдээлэл, тайлан гаргах, мэдээлэл дамжуулах, нэхэмжлэх зэрэг үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжсэн байх;
  • Өмчлөлийн аль нэг хэлбэрийн ямар нэгэн маргаангүй байх;
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах чиглэлээр үйлчлэх хүрээ, санхүүжих орны тоо, жилд сувилах даатгуулагчийн тоо, санхүүжилтийн хэмжээг урьдчилан тооцож, санхүүжилтийг сэргээн засах тусламж, үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар тооцоо, судалгаа, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөсөн байх.
Тусгай шаардлага:
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих орны тоо нийт орны 30 хувиас хэтрэхгүй байна.
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй давхцуулж, санхүүжилт олгохгүй.
  • Даатгуулагч өөрөө хүссэнээс бусад тохиолдолд сувилуулагчаас ямар нэг нэмэлт төлбөр авахыг хориглоно.
Жич: Эрх бүхий байгууллагын шийдвэрээр дахин сонгон шалгаруулалтад оролцох эрхийг түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болоогүй сэргээн засах төв болон сувилал сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй болно.
Бүрдүүлэх баримт бичиг: 
  • Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт;
  • Байршил, тусламж, үйлчилгээний нэр төрөл, үндсэн үзүүлэлт, орны фонд ашиглалт, дундаж ор хоног, сувилуулагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тусгасан дэлгэрэнгүй танилцуулга;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • Магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;
  • Сэргээн засах төвийн болон сувиллын бүтэц, орон тоог баталсан холбогдох байгууллагын шийдвэр;
  • Сэргээн засах төвийн болон сувиллын дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, гадна, дотор орчны фото зураг эсхүл видео бичлэг;
  • Хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгаа /овог, нэр, албан тушаал, мэргэшлийн байдал, тус сэргээн засах төвийн болон сувилалд ажилласан жил, эмчлэх, сувилах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, мэргэжлийн диплом, үнэмлэхний дугаар, хуулбарын хамт/;
  • Сэргээн засах төвийн болон сувиллын үйл ажиллагааны тайлан, тусламж, үйлчилгээний чанарын албаны төлөвлөгөө,тайлан /сүүлийн 1 жилээр/;
  • Багаж тоног төхөөрөмжийн жагсаалт, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийсэн гэрээний хуулбар;
  • Нийгмийн даатгалын болон татварын өргүй тухай тодорхойлолт /сүүлийн сараар/;
  • Сэргээн засах төвийн болон сувиллын үйл ажиллагааны тогтвортой байдал, тусламж, үйлчилгээний чанар, орны фонд эргэлт, сэргээн засах төвийн болон сувилалтай холбоотой өргөдөл гомдол гарсан эсэх, түүний үндэслэл, шийдвэрлэлт, гэрээний биелэлт зэргийг тусгасан харьяалах Эрүүл мэндийн газрын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Татвар, аудит зэрэг байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дүн, тайлан, тавьсан акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хангаж ажилласан тайлан;
  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн өмчлөлийн маргаангүйг нотолсон Улсын бүртгэлийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим лавлагаа;
  • Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний учир хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчид, хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах чиглэлээр үйлчлэх хүрээ, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих орны тоо, жилд сувилах даатгуулагчийн тоо, санхүүжилтийг сэргээн засах тусламж, үйлчилгээг хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар хийсэн тооцоо, судалгаа, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөө
 
Баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хүлээн авна.
 
Баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын 6 давхар 605 тоот өрөөнд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хүлээн авна.
  • Цахим шуудангийн хаяг: undeg@ndaatgal.mn
  • Холбоо барих утасны дугаар 11-325124; 70110678
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он