Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хугацаатай хадгалахаар ажиллаж байна

2025/04/29
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал 2025.04.29-ний өдөр боллоо. Хурлаар “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах тухай” асуудлыг танилцууллаа.  

Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан холбогдох журамд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн 4 төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар хуульчилсан.

Энэ хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар болон Монголбанкны үнэт цаас авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300.0 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Иймд нээлттэй арилжаанд ороход шаардлагатай үнийн тооцоолол, бусад шаардлагатай судалгааг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороогоор хийлгэх шийдвэрийг Даргын зөвлөл гаргалаа.

Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын бонд авч, сангийн хөрөнгийг 55.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Мөн Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөс гаргасан дүгнэлтэд үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тодорхойлсон системийн нөлөө бүхий арилжааны 4 банканд хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

АТГ: Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он