Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна

2025/04/24

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Айлчлалын баг бүрэлдэхүүнд  НИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч, ДИТХ-ын дарга нар багтаж байна. Өнөөдөр Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нар НИТХ-ын дарга А.Баяр болон айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу Тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийллээ.  

Анан хотын дарга Иваса Ёшихиро, тус хотын хурлын дарга Юаса Такахиро нар Тийбол спортын өлгий нутагт хүрэлцэн ирж, энэхүү сонирхолтой спортын сургалтын орчинтой танилцсанд талархаж байна. Энэ спортоор дамжуулан хоёр хот харилцаа холбоогоо бататгаж, зэрэгцэн хөгжих боломжийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэж байна гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Бэйсболын суурь болсон гүйдэг матаг гэх спортыг  Монголд амжилттай нутагшуулан ажиллаж байгаа Монголын Тийболын үндэсний холбоог онцлоод, Монгол Улсын өргөмжит консул Каваучи Широ Монголын ирээдүйн төлөө, хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монголчууд Бэйсболын мэргэжлийн тамирчинтай болж тив, дэлхийд өрсөлдөх мөчийг  ойртуулж, суурийг бэлдэх нь бидний үүрэг. Тиймээс Тийболыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч, Бэйсбол, Тийболын талбай барих газрыг шийдсэн. Сургагч багш нарыг бэлдэж, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна” гэдгийг дурдлаа. Төгсгөлд нь Улаанбаатар, Анан хотын хамтын ажиллагаа спортоор дамжин үеийн үед батжих болтугай хэмээв.

Монголын Тийболын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Манай холбоо богино хугацаанд Тийболын спортыг амжилттай таниулж, өнөөдрийн байдлаар 400 гаруй сургагч багшийг бэлдэж, 2000 гаруй хүүхэд уг спортоор хичээллэж байна. 21 аймаг, 9 дүүрэг Тийболын багтай болж, ирээдүйн Бэйсболчид болох сууриа тавилаа. Мөн Япон хүүхдүүдээс өөрцгүй Монгол хүүхдийн өв тэгш бие, хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Каваучт Широп танд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээ

АТГ: Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он