Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

2025/04/24

Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКазУ)-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Тасжуреков Ербол Куанышевич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлогын хүрээнд  экспортын баримжаатай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын газар тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”-г амжилттай эхлүүлсэн. Эдгээр үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснэр Монгол Улс хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортын орлогоо нэмэгдүүлэхээр зорьж буйг тодотгов.   

БНКазУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Тасжуреков Ербол Куанышевич Казахстан Улс Монгол Улсын мөн адил хөдөө аж ахуйн салбараа төрийн нэгдсэн бодлогоор дэмжиж буйг онцлоод, хөнгөлөлттэй зээл, татаас өгч боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхээр ажиллаж эхэлснийг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд БНКазУ-ын Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ жилийн 5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байна. Энэ ажлыг БНКазУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд манлайлан ажиллаж буйг тодотголоо. 

Улмаар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэн, Монгол Улсын ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн сайн туршлагаас судлахаар айлчилж буйгаа дуулгалаа. Энэ хүрээнд дэлхийн туршлагыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах нь айлчлалын гол зорилго гэдгийг хэлэв.

Айлчлалын бүрэлдэхүүнд БНКазУ-ын Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэр, барилгын яамны удирдах албан тушаалтнууд болон тус улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн холбоо тэргүүтэй бизнес эрхлэгчид багтаж байгаа юм.  

Холбоотой мэдээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он