Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд ,Нийгмийн эрүүл мэнд

​Хятад, Европ даяар хөхүүл ханиадны тохиолдол эрс нэмэгджээ

2024/04/11

Ковид-19 цар тахлын дараа халдварын голомт болоод байсан БНХАУ даяар, Европ тивийн хэд,хэдэн улсад хөхүүл ханиалганы тохиолдол эрс нэмэгдээд байна.


БНХАУ-ын Үндэсний өвчнийхяналт, урьдчилан сэргийлэх газрын мэдээлснээр он гарснаас хойш эхний хоёр сард хөхүүл ханиадны тохиолдол 20 дахин нэмэгджээ. Одоогоор Хятад даяар 32380 тохиолдол бүртгэгдсэнээс, шинж тэмдэг хүнд байсан 13 өвчтөн эндсэн байна. БНХАУ-ын хувьд нярайн товлолт вакцинд сахуу татрангийн вакцин багтдаг тухайн хүүхэд томрох тусам вакцины нөлөө сулардаг гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Ханиадны тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газрын дарга Шен Хунбин вакциныг шинэчлэх, дархлаажуулалтын хөтөлбөрийг дахин батлах эсэхийг хэлэлцэж байж шийднэ гэж мэдэгдэж байсан юм. Тус улсад 2023 оны сүүлээс эхлэн хөхүүл ханиадны тоо нэмэгдэж эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулсан тухай барууны улс орнууд мэдээлж байсан юм.

Зөвхөн Хятад даяар бус Европ тивийн тэр дундаа баруун европын хэд, хэдэн улсад ч мөн адил хөхүүл ханиадны тоо эрс нэмэгджээ. Европын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2023 оны дунд үеэс эхлэн Бельги, Хорват, Дани, Испани, Швед, Норвеги зэрэг улс орнуудад хөхүүл ханиадны тохиолдол эрс нэмэгдсэнийг анхааруулж байсан юм. Он гарснаас хойш Нидерланд, Чех улсад ч хөхүүл ханиадны тохиолдол эрс нэмэгджээ. Тухайблал Чех улсад дэгдсэн хөхүүл ханиадны тохиолдол 1960 оноос хойш түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол Испани улсад өмнөх оныхтой харьцуулахад 1200 гаруй тохиолдлоор тус тус нэмэгдээд байна. Нидерланд болон Грек улсад хөхүүл ханиад нярайд илүү хүнд тусаж байгааг онцолж байсан юм.

Хөхүүл ханиадны дэгдэлт 3-5 жил тутам сэргэдэг гэх эмнэл зүйн судалгаа байдаг. Гэвч ковид-19 цар тахлын үед европ болон дэлхий даяар хөхүүл ханиадны тохиолдол бараг бүртгэгдээгүйг Европын эрүүл мэндийн байгууллага онцолжээ. Цар тахлын дараа Европ тив, Төв Азийн улс орнуудын хувьд ханиалганы вакцинжуулалт саарсан нь хөхүүл ханиад нэмэгдэх гол шалтгаан болсон гэж ДЭМБ-аас дүгнэсэн байна.

ДЭМБ-ын зөвлөмжид дурдсанаар Төв Ази болон Азийн ихэнх нутаг,  Европ тивийн улс орнуудад хөхүүл ханиадны тохиолдол эрчимжих хандлагатай байгаа тул вакцинжуулалтын бодлогодоо анхаарах, эрүүл мэндийн үзлэг эмчилгээнд анхаарахыг зөвлөсөн юм.

 

Эх сурвалж: TIME | Euronews

Холбоотой мэдээ

Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна
ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс засал эмчилгээг орон нутагт бүрэн нэвтрүүллээ
Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 6700 м3 хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа
ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ
Монгол Улсын анхны үндэсний геопарк “Ханбогд–Хар цав” нээлтээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Би Монгол хүн 2026" хөтөлбөр хэрэгжиж байна
Ой, хээрийн 7 гал түймэр бүртгэгдснээс 3 түймрийг бүрэн унтраажээ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Малын эмийг хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцалжээ
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он