Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи ,Бусад

​Генийн инженерчлэлийн дүнд 10 мянган жилийн өмнө устсан чоно амиллаа

2025/04/08
АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн “Колоссал Биосайнс” компани 10 мянга орчим жилийн өмнө устаж үгүй болсон чонын төрөл зүйлийг генийн инженерчлэлийн аргаар дахин бүтээснээ зарлалаа. Одоогоос 10 орчим мянган жилийн өмнө амьдарч байсан “Аенокён дирус” төрлийн аймшигт чоно нь өнөөгийн хамгийн ойрын төрөл болох чонотой төстэй биеийн жин, эрүүний булчин зэргээрээ өөр юм.

Тус компани болон эрдэмтдийн баг АНУ-ын Охайо мужаас олдсон 13 мянган жилийн настай чонын шүд, Айдахо мужаас лдсон 72 мянган жилийн настай гавлын ясны хэлтэрхийд судалгаа хийжээ. Судалгааны дараа одоо байгаа саарал чонын цусны эсийг авч, генетикийг нь 20 аргаар өөрчилсөн байна. Тухайлбад удамшлын материалыг гэрийн тэжээвэр нохойны өндгөн эсээс авч лабораторийн орчинд өсгөсний дараа үр хөврөлийг тэжээвэр нохойнд шилжүүлжээ. Нэг ёсондоо цусны эс нь чонынх, удамшлын материал нь тэжээвэр нохойноос бий болсон инженерийн бүтээгдэхүүн ийнхүү бий болжээ.

Компанийн өгсөн мэдээллээр инженерчлэлийн аргаар бүтсэн эртний гурван чоно АНУ-ын нэгэн нууц газарт торниж байна. Ойролцоогоор 35 кг жинтэй хоёр эр, нэг эмэгчин чонын бэлтрэг нас биед хүрмэгцээ 64 кг жин татах аж. АНУ-ын Амьтан судлалын хүрээлэн зэрэг томоохон байгууллагууд үүнийг сайшаасан ч 10 мянган жилийн өмнө устсан амьтан нь яг тухайн цаг үеийнх шиг амьтны инстикттэй байхгүй бөгөөд зөвхөн үзүүлэн төдий л байх болно гэж мэдэгдэж байна. Учир нь тухайн цаг үеийн байгалийн нөхцөл, ургамлын тархац, цаг уур бүрэлдэн бий болоогүй дээрээс нь чоно, нохойн холимог учраас байгальд удаан амьдрах боломжгүй ажээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөлтэй “Колоссал Сайнс” компанийн удирдлагууд уулзан ирээдүйд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцжээ. АНУ-ын Дотоод хэргийн яам үйл ажиллагааг нь сайшаасан ч устсан амьтдыг эргэн сэргээхэд эрдэмтдийн саналыг авч, илүү болгоомжтой хандахыг сануулсан байна. “Колоссал Сайнс” компани тус улсын зүүн өмнөд хэсэгт нэн ховордоод буй улаан чоныг хувилсан бөгөөд энэ төрөл зүйлийг устахаас сэргийлж, популяцид нь өөрчлөлт оруулах зорилгоор ашиглаж байна. Тус компани 2022 оноос эхлэн устаж үгүй болсон олон амьтдыг генийн инженерчлэлийн аргаар дахин хувилахаа зарласан билээ. Тухайлбал арслан заан, додо шувуу, сэлмэн соёот бар зэргийг дахин бүтээхээр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно
​Франц улс 2040 он гэхэд робот арми байгуулна
​Хятадын эрдэмтэд эрчим хүч ялгаруулдаг цемент бүтээжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
Туулын хурдны зам төслийг зах зээлийн дунджаас бага өртгөөр барина
“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд 44 сая төгрөгөөр торгоно
Монгол Улс, БНСУ-тай Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг шинэчлэв
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он