Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд товлон зарлалаа

2024/04/09

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ. Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажилласан. Тус хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен өчигдөр (2024.04.08 ) хэвлэлийн бага хурал хийж, “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд  нээлттэй сонсгол зохион байгуулагдах товыг тогтоосон талаар мэдээлэл өглөө.

Түр хороо ажиллах хугацаанд давхардсан тоогоор нийт 1164 төрийн байгууллага, албан тушаалтнаас 6183 нотлох баримтын хүрээнд 153200 хуудас бүхий цаасан нотлох баримт, 84692 файл нотлох баримт зэргийг гаргуулан авч эм, үнэ, чанарын асуудлаарх төрийн худалдан авалт, эм зүйн салбар дахь шийдвэр гаргах түвшинд албан тушаалтны харилцан хамаарал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эмийн үнэ болон чанарын асуудлаар нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, дүн шинжилгээ хийсэн болохыг Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ярианыхаа эхэнд тэмдэглэв. Мөн нотлох баримт цуглуулах ажлын хүрээнд 150 орчим хүнтэй уулзалт, ярилцлага хийсэн байна.  Үүнээс гадна 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн  иргэдээс холбогдох мэдээллийг хүлээн  авч дүн шинжилгээ хийж ажиллажээ. Ингээд Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд гурван өдөр зохион байгуулахаар болсныг Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн олон нийтэд зарлан мэдээллээ. 

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эмийн хүртээмжийн асуудал ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал зэрэг сэдвүүдээр нээлттэй сонсголыг зохион байгуулах бол 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эмийн үнэ ба шалтгаан нөхцөл ерөнхий сэдвийн хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл, эмийн үнийн мэдээллийн ил тод байдал болон өнөөгийн нөхцөл байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд зэрэг сэдвээр нээлттэй сонсголыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эмийн бүртгэл болон чанарын хяналт ерөнхий сэдвийн хүрээнд эмийн чанарын тогтолцоо, эмийн чанарыг шалгах лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн, Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол, эмийн салбар дахь монопол тогтолцоо зэрэг сэдвийн хүрээнд олон нийтэд нотлох баримтын хүрээнд мэдээлэл танилцуулах юм байна. Сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. 

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид хянан шалгах түр хорооны гишүүд сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Шар хоолойн аманд шүлхий гарчээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
З. Мэндсайханы хул соёолон түрүүллээ
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна
Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он