Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Шагдар ба Жендэр

2025/03/18
Гарын таван хуруу киног уншигч та санаж байгаа байх. Нэрт зохиолч Ч.Лодойдамбын ижил нэрт жүжгийн зохиолоос сэдэвлэсэн кино 1983 онд дэлгэцэд гарч байжээ. Кинонд Шагдар гэж эрэгтэй гарна. Гэр хороололд өнөр өтгөн аж төрж байсан сайхь эр гэнэт хувь заяаны хүрдээ өөр тийш нь эргүүлж хотын ганган эмэгтэйтэй дэр нэгтгэж байгааг зэрэгцүүлэн өгүүлнэ. Киноны агуулга, дүрийн сонголтын хувьд ярих юмгүй. Театрын драматургтай учраас “Гарын таван хуруу” кино өнөө хэр нь үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг тийм л зохиол. Гэхдээ Шагдар гэж чухамдаа хэн юм бэ? Зохиолч үнэхээр түүнийг үзэн ядуулахыг хүсэв үү?

Жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, жендэрийн тэгш эрхийг зөвхөн эрчүүд зөрчдөг юм биш. Жендэр гэдэг бол эр, эм хоёр хүйсийн адил тэгш нөхцөлийг хэлнэ.

 
 Киноны эхэнд чиглэлийн автобуснаас Шагдар, Должин хоёр бууж байгаагаар гарна. Киноны дүрийн хувьд Шагдар нь цагаан футболк, Должин нь улаан цамцтайгаар гэр өөдөө зүглэнэ. Замдаа “Улс амьтнаас ичихэд яадаг байна аа, хэрэггүй хог цуглуулаад” гээд нөхрөө зэмлэж байгаа үзэгдэнэ. Цагаан хувцастай Шагдар нь “Хүүхдүүд маань урдын улс юу хэрэглэж байсныг хараг л дээ” гэж өөрийгөө зөвтгөнө. Чухам үүнээс Шагдар хаашаа чиглэснийг, Шагдар чухам хэн бэ гэдгийг маш тодорхой харж болно. Эхнэртээ зэмлүүлсэн Шагдарыг хүүхдүүд тойрон бүчээд эхнэрийнх нь “хог новш” гэж харсан зүйлсээ хүүхдүүддээ гайхуулна. Гэвч ээж дээр аль ч хүүхэд нь очдоггүй. Яагаад юм бол. Бодож амжаагүй байхад сцена солигдоно. Шагдар гараа угааж, хувцсаа сольчихоод хүүхдүүддээ гартаа юу байгааг таалгана. Хүүхдүүд цөм “чихэр” гэхэд Шагдар “Маргааш үзэх жүжгийн билет бүгдээрээ явна шүү, долоон билет авснаа чамд хэлэхээ мартчихаж” гэх нь тэр. Эхнэр нь юу гэж хариуцлдаг гээц “Хүүхдийн юмаар яах вэ дээ... эд нар үзнэ биз... Би чадахгүй ээ...” гэж уцаарлана. Жүжиг нь “Алтан загасны үлгэр” байж таардаг. Эхнэр нь уурлаад яваагүй тэр жүжиг дээр Шагдар хотын эрхэмсэг хүүхэн Хорлоог олж хардаг юм. Зохиолчийн гайхалтай уран санаа. Должин бол нөхрөө бусдын юу гэж харахаар дүгнэдэг. Эр нөхрөө байгаагаар нь хүлээж авдаггүй, зөвхөн өөртөө тохируулах гэж уцаарлангуй ханддаг, “эхнэр” гэж дүгнэхэд хэцүүхэн эмэгтэй. Түүний адайр аашнаас Шагдар төрөн гарсан юм. Салсны дараа хүүхдүүд нь хэрхэн гомдож байгаагаар эцэг хүний нөмөр нөөлөг ямар байсныг дүгнэж болно. Зохиолч чухам үүнийг ойлгуулах гэж л диалог бүрдээ дурдсаар байна. Киноны төгсгөлд бүр сайхан хэсэг. Гэрлэх ёслолын ордонд том охин нь хуримлана. Эцэг хүний хувьд очиж чадахгүй Шагдар цэнхэр москвич машинтай алсаас харж зогсоно. Том охин нь уйлж байгаагаар кино дуусна. Тэр нулимс бол Шагдарын зөвтгөл юм. Шагдар хэн ч байж болно. Гагцхүү хааш нь залдаг вэ гэдгийг ханиас нь хай гэдгийг их зохиолч сод бүтээлээрээ бидэнд үлдээгээд оджээ.
 
Театрын тайзнаас, дэлгэцийн хойморт заларсан Шагдарын дүр өдгөө шинэ шатанд гарч ирлээ. Нийгэм солигдлоо ч хүн гэдэг аймьтан байж л байна. Тиймээс Шагдар, Должин нар өнөө ч байж л байгаа. Хэдийгээр бид Шагдарыг үзэн яддаг болж, жендэрийн үүднээс авч үзвэл гэр бүл дэх уур амьсгал Шагдарын хувь заяаг өөр тийш нь эргүүлж орхидог. Чухам үүгээрээ жендэр гэж цуурах болсон, цээжээ дэлдэх болсон цагт “Гарын таван хуруу” бол гарын авлага юм. Чухам ирээдүйд Шагдарууд бий болгохгүйн тулд бид анхаарах ёстой. Жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, жендэрийн тэгш эрхийг зөвхөн эрчүүд зөрчдөг юм биш. Жендэр гэдэг бол эр, эм хоёр хүйсийн адил тэгш нөхцөлийг хэлнэ.

Холбоотой мэдээ

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 73 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сард 2.9 сая тонн нүүрс борлуулав
Нэгдүгээр эмнэлэг 100 жилийн ойгоо угтан дэлхийн шилдэг технологи “х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж“-ийг нэвтрүүллээ
ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулжээ
"Алтанбулаг" боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3, ачаа тээврийн урсгал 4 дахин нэмэгдэх боломжтой боллоо
Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
Өнөөдөр улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав
Нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нурсан байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он